ЗААХ АРГА ЗҮЙ, УР ЧАДВАРЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

By Published On: 2023-12-21
2023-2024 оны хичээлийн жилийн Хан-Уул дүүргийн багш нарын заах арга зүй, ур чадварын уралдаанд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн залуу багш нарын төлөөлөл амжилттай оролцож:
Хөгжмийн багш Энхбатын Отгонзаяа II байр
Дүрслэх урлагийн багш Гантулгын Амарбат
Математикийн багш Цэдэн-Ишийн Бадамлянхуа
Түүх, нийгмийн ухааны багш Ганболдын Номинчимэг нар тусгай байрт шалгарлаа.
Заах арга зүй, ур чадварын уралдаанд амжилт дүүрэн оролцсон багш нартаа баяр хүргэе.
Хичээл, хөтөлбөрийн судалгааг тасралтгүй хийж, мэргэшил, арга зүй, багшлах уран чадвараа дээшлүүлэн ажиллаж буй бүх багш нартаа илүү их амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа

Нийтлэлийг хуваалцах