HAPPY NAIRAMDAL – 2023

By Published On: 2023-10-30
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн V-XII ангийн сурагчид маань хуваарь, төлөвлөгөөний дагуу 3 хоногийн танхимын бус сургалтад Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амжилттай хамрагдлаа.
3 хоногийн танхимын бус сургалтаар сурагчид маань
суралцагчийн дүрэм, журмын хэрэгжилтийн хэлэлцүүлгээ зохион байгуулж, “Бид чадна” урлагийн наадамдаа амжилттай оролцож, анги хамт олны төлөвшил, эв нэгдэл, эерэг, халуун дулаан уур амьсгалыг дэмжсэн олон олон идэвхжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдан дурсамж, баяр хөөр дүүрэн ирлээ.
Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Nairamdal Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборын хамт олон, эцэг, эх/асран хамгаалагчид, сургуулийн багш, ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье.
Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.

Нийтлэлийг хуваалцах