English
Мэдээ, Мэдээлэл2021-09-28T15:05:13+08:00
162022-05-16

Олон Улсын хөтөлбөртэй сургуулиудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

By |2022-05-16|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Олон Улсын хөтөлбөртэй, төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2022.05.14-нд Монгол Билиг Оюун сургууль амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 7 баг, эмэгтэй Монгол билиг оюун, Хобби, Орхон Хасү сургуулийн багууд авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд: Тэргүүн байр: Спортын мастер Э. Батбямба дасгалжуулагчтай Орхон Хасү баг Дэд байр: Л. Рэгзэнрагчаа дасгалжуулагчтай Орчлон баг Гутгаар байр: Спортын [...]

112022-04-11

Манай сургуулийн сурагчид Хан-Уул дүүргийн олимпиадад амжилттай оролцлоо

By |2022-04-11|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II дугаар улирлын амралтын хугацаанд буюу / IV/02-IV/10 / өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрөлжсөн олимпиадууд болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид маань амжилттай оролцож Нийгмийн хичээлийн  төрөлд 9с ангийн сураг Н. Номуун 2 дугаар байр мөнгөн медаль, Химийн олимпиадын төрөлд 9с ангийн Н. Номуун, Биологийн олимпиадын төрөлд 9б ангийн сурагч А. Мөнхчимэг, Физикийн хичээлийн төрөлд 7с ангийн сурагч О. Ану, Түүхийн хичээлийн [...]

52022-04-05

ЭРДМИЙН БАЯР

By |2022-04-05|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол Билиг Оюун” цогцолбор сургууль 2021-2022 хичээлийн жилийн Эх хэл эрдмийн баярыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Олон Улсын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1 дүгээр ангийн бяцхан сурагчид маань юу сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна урлагийн үзүүлбэрээр гэр бүл болон багш нартаа бэлэг барьсан юм.

222022-03-22

Центавр тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

By |2022-03-22|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Сурагчдын Монголын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, Монголын түүх соёлоороо бахархах чадвар төлөвшүүлэх зорилгоор 6 дугаар ангийн сурагчдын дунд Центавр тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн багуудын хоорондох асуулт хариулт, багын ахлагчдын тэмцээн / Үгийн сүлжээ /, Багийн гишүүний тэмцээн /  Хэн бэ? /, Гэрийн даалгавар / Жүжигчилсэн тоглолт /, хөгжөөн дэмжигчдийн тэмцээн гэсэн төрлүүдээр сурагчид маань авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс  Б. Ганболд багштай 6а ангийн хамт олон тэргүүн [...]

212022-03-21

Мэргэжил сурталчлах өдөрлөг

By |2022-03-21|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Манай  сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгох, мэргэжил бүрийн давуу болон сул талыг таниулан мэдүүлэх үүднээс салбар салбартаа амжилттай яваа эрхэмүүдийг урин хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр/2022.03.21/ хуулийн салбарыхан сурагчидтай уулзалаа.

122022-01-12

Интеракт клуб

By |2022-01-12|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Монгол Билиг Оюун сургууль 2021.12.23 ны өдөр албан ёсоор Олон улсын Интеракт клубэд элссэн юм. Манай сургууль Олон улсын жишгийн дагуу сургуулийн Интеракт клубын Ерөнхийлөгч болон Нарийн бичгийн даргыг хүсэлтээ ирүүлсэн сурагч хүүхдүүдээс санал хураалт зохион байгуулан Ерөнхийлөгчөөр 11а ангийн сурагч А. Номин-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар 9а ангийн сурагч Ө. Төгөлдөрбаярыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байна.

172021-12-17

ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ШАЛГАЛТАД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

By |2021-12-17|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

2021 оны 10, 11 дүгээр саруудад олон улсын бага болон дунд боловсролын Англи хэл, Математик, Шинжлэх ухааны хичээлүүдээр “Монгол Билиг Оюун” Олон улсын дунд сургуулийн сурагчид шалгалт өгсөн юм. Манай сургуулийн сурагчид өмнөх жилийн амжилтаа ахиулан Олон улсын дундаж оноо болон сургуулийн дундаж оноог ахиулсан өндөр амжилт үзүүлээд байна. Одоогоор бага, дунд боловсролын шалгалтын дүн ирээд байгаа билээ. [...]

32021-12-03

5-р ангийн секцийн нэрэмжит “Монгол Орноороо аялцгаая”

By |2021-12-03|Categories: Мэдээ, мэдээлэл|

  XАМРАХ ХҮРЭЭ: 2-5- Р АНГИ ХУГАЦАА: 1 САР   Зорилго: Сурагчид монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах мөн өөрийн орныхоо хөрсөнд  жимс ногоог тарьж ургуулах,таван хошуу малын ашиг тусыг хэрэглэх, газрын зургаас аймгуудыг олж судлах бусдад түгээн дэлгэрүүлэх Хүрэх үр дүн Сурагчид өөрсдөө эрэл хайгуул хийж түүнийгээ бүтээл болгон бусдад харуулах, танилцуулах Сурагчдын бүтээлүүдийг үзсэн хүүхдүүдэд өөрийн орноор аялах мэдрэмжийг төрүүлэх Сурагчдын бие даан багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх

32021-12-03

ЭРДМИЙН БАЯР

By |2021-12-03|Categories: Мэдээ, мэдээлэл|

2020-2021 оны хичээлийн жилд 1-р ангийн 4 бүлэгт 98 суралцагч суралцсан  бөгөөд эрдэм номын эхлэлээ амжилттай тавьж уншиж, бичиж бодож сурснаа гэр бүл, найз нөхөд, багш нартаа тайлагналаа. 6 настай бяцхан сурагчид маань Кембрижийн болон үндэсний хөтөлбөрөөр хичээллэн хос хэлээр уншиж, бичиж сурсан  бахархам амжилттай суралцлаа. Онлайн хичээллэсэн хүндхэн  хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдадаа сургуулийн захиргаанаас “Талархал” гардуулж, баяр хүргэлээ. [...]

282021-09-28

ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН

By |2021-09-28|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол билиг оюун” цогцолборын нийт ажилтан, ажиллагсдынхаа дархлааг дэмжих, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монос” эмийн  үйлдвэрийн эрүүл мэндийн багцийг багш, ажилтнуудадаа тараах ажлыг зохион байгууллаа. Мөн сурагчдадаа өдөр бүр амт, чанар сайтай үдийн хоол, витаминаар баялаг аньс, чацарганы шүүсээр үйлчилж байна.

272021-09-27

ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ

By |2021-09-27|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

 “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн орох, гарах  хаалгыг 4 болгож, тус бүр дээр халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулан, сурагчид хуваарьт хаалгаар орох, гарах ажлыг хэвшүүлэн ажиллаж байна. Анги удирдсан багш нар ангидаа халдвар хамгааллын дэглэм сахиулж 2 цаг тутамд цонх онгойлгон агаар оруулж, сурагчдын маск солилт, гараа тогтмол ариутгаж байгаа эсэхэд хяналт тавин тогтмол хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун [...]

212021-09-21

Vitality running world cup – д МБО-н сурагчид нэгдлээ

By |2021-09-21|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

ОУ-н гүйлтийн СТРАВА аппликейшнд МБО сургуулийн гүйлтийн клуб нэгдэж орлоо. Энэхүү аппликейшнд одоогоор Vitality running world cup challenge үргэлжилж байгаа бөгөөд манай сургуулийн багш Энх-Амарын санаачлагаар сурагчид маань оролцож байна. Гүйлтэд оролцсоноор хүүхдүүд маань 3 км гүйлт тутамдаа НҮБ - н хүүхдийн санд 1 вакцин хандивлах юм. Одоогийн байдлаар гүйлтэд 9Б, 7В, 8Б, 12А, 12Б ангийн хамт олон нэгдээд байгаа бөгөөд монгол улсынхаа рейтингийг 4-р байр хүртэл урагшлуулахад хувь нэмрээ [...]

COURSES

EVENTS

LATEST NEWS

Joing Over 500,000 Students Enjoying Avada Education now

Become Part of Avada University to Further Your Career.

Thank you for your message. It has been sent.
There was an error trying to send your message. Please try again later.

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2024

Go to Top