Монголын киокушин каратэгийн холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 04-нд Спортын төв ордонд явагдлаа.
Тус тэмцээнд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 8С ангийн сурагч Цандэлэгийн Соёмбо амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.
Тууштай, хөдөлмөрч сурагч Ц.Соёмбодоо баяр хүргэж, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.