2020-2021 оны хичээлийн жилд 1-р ангийн 4 бүлэгт 98 суралцагч суралцсан  бөгөөд эрдэм номын эхлэлээ амжилттай тавьж уншиж, бичиж бодож сурснаа гэр бүл, найз нөхөд, багш нартаа тайлагналаа.

6 настай бяцхан сурагчид маань Кембрижийн болон үндэсний хөтөлбөрөөр хичээллэн хос хэлээр уншиж, бичиж сурсан  бахархам амжилттай суралцлаа.

Онлайн хичээллэсэн хүндхэн  хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдадаа сургуулийн захиргаанаас “Талархал” гардуулж, баяр хүргэлээ.

Хоёргүй сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө мэдлэг оюунаа шавь нартаа зориулж байгаа багш нар, сургууль багшид итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье!