Карьер хөгжлийн төвийн зорилго-2021-2022

Манай сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилээс Карьер Хөгжлийн Төвийг нээн ажиллуулж байгаа бөгөөд Сурагчдын Карьер хөгжлийн менежер, Багш нарын Карьер хөгжлийн менежер, Сэтгэл судлаач, Нийгмийн ажилтан гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

Манай төв нь сурагчдад:

  • Гадаад, дотоодын их дээд сургуульд элсэх төлөвлөгөө гаргахад туслах
  • Аппликейшний үйл явцад туслах
  • Сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө өгөх
  • Өөрийгөө олж нээх, хүсэл мөрөөдлөө олж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Мэргэжлээ сонгох, мэргэжлийн чиг баримжаа авах
  • Ганцаарчилсан уулзалт зөвлөгөө өгөх гэх мэт дээр чиглэл, туслалцаа өгөх зорилгоор сурагчидтай хамтран ажиллана.

Доорхи 3н хүчин зүйлийн хүрээнд СЭТГЭЛГЭЭ, ЗАН ЧАНАРЫГ анги насны онцлогт тохируулан хөгжүүлэх.

Гадаадын их дээд сургуульд элсэх зорилготой суралцагчид:

  • SAT, ACT шалтгалтын талаарх мэдээлэл;

  • Тэтгэлэгт хөтөлбөр;

  • Сурагч солилцооны хөтөлбөр;

  • Сайн дурын ажил болон нийгмийн оролцооны ажилд хамрагдах талаар мэдээллүүдийг авч болно.

2021-2022 оны хичээлийн жилийн 10-р сарын 6 наас CIALFO платформ нэвтрүүлснээр:

Сурагчдын гадаадын их дээд сургуульд элсэх боломжийг өсгөнө.

Сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээг 2021 оны 9-р сарын 27-оос Хүүхдийн сэтгэл хөдлөл, суралцахуй Зан үйлийн бэрхшээлээс сэргийлэх, түүнийг даван туулахад нь туслах, эцэг эхчүүд багш сургалтын байгууллагуудад хүүхэд хөгжүүлэх, хүмүүжүүлэх илүү сайн арга замыг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйн байгууллага Child and Family төвтэй хамтран ажиллаж байна.