“Монгол Билиг Оюун” олон улсын хөтөлбөртэй сургуулийн бүрэн дунд боловсролын хүрээнд үндэсний ЦӨМ хөтөлбөр хэрэгжихээс гадна, сурагчдын хүсэл сонирхол, ирээдүйн мэргэжил сонголтод тулгуурласан Кембрижийн Advanced хөтөблөр (AS/A level) хэрэгжиж байна. Cambridge Advanced хөтөлбөр нь шинжлэх ухааны гүн гүнзгий ойлголтуудыг өгөхөөс гадна сурагчдыг бие даан сэтгэх чадварыг эзэмшүүлэхэд зорьсон байдаг. Сурагч өөрийн хүссэн сонголтоор судалсан хичээлүүдийн сайн оноогоор дэлхийн томоохон их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөж, элсэх эрхтэй болдог. Мөн ахлах ангийн сурагчид маань хүсвэл SAT, IELTS, TOEFL-н шалгалтуудад бэлдэх хичээлүүдийг сонгон суралцах боломжтой.

Манай сургууль сурагчдын төлөвшил, хандлага, карьерийг зөв чиглүүлэх үүднээс 2021 оны хичээлийн жилээс карьер хөгжлийн төвийг нээн ажиллуулж байна.

Your Content Goes Here

Your Content Goes Here

Your Content Goes Here

Your Content Goes Here