НИЙГЭМ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХӨТӨЛБӨР(SEL)

Нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар нь  амьдралд тохиолдох сорилт, бэрхшээлийг даван туулах, хичээл сурлага, ажил мэргэжил, нийгмийн хүрээнд амжилттай байхад эерэгээр нөлөөлдөг.  Тиймээс сурагчид болон эцэг эхчүүддээ зориулж энэхүү чадварыг сургуулийн орчинд дэмжих зорилгоор бид “CHILD&FAMILY” төвтэй хамтран нийгэм, сэтгэл хөдлөлийн хөтөлбөр (SEL) -ийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ  хөтөлбөр нь хүүхэд өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдах, бусадтай харилцах арга зүйд суралцах замаар өөрийн итгэлээ нэмэгдүүлэх, насан туршийн сэтгэл зүйн боловсролын суурийг тавих зорилготой юм.

Хүүхэд бүр өөр хоорондоо адилгүй өвөрмөц ертөнц байдаг. Тэрхүү дахин давтагдашгүй ертөнцөд нэвтрэхийн тулд түүнийг таньж мэдэхээс эхэлнэ. Сэтгэл зүйн оношилгоо нь хүүхдийн оюуны хөгжил, хувийн онцлог, харилцаа хандлагын давуу болон сул талыг илрүүлж түүнийг сургууль, гэр бүлийн хүрээнд сургалт, хүмүүжилд харгалзан үзэж хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хийгддэг. Үүнд:

  1. Оюун ухаан, танин мэдэхүй, сурах арга барил,
  2. Хувийн онцлог, зан төлөв, авьяас сонирхол
  3. Сэтгэл зүйн хэрэгцээ
  4. Мэргэжлийн чиг баримжаа

Оношилгооны үндсэн дээр эцэг эхчүүд болон удирдлага, холбогдох багш нар, эцэг эхчүүдэд
сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг өгч ажиллана. Зөвлөгөөгөөр эцэг эхчүүдэд тухайн хүүхдийн
гол онцлог давуу тал нь юу вэ, давуу талаар нь дамжуулан сул талыг хэрхэн гэрт нь дэмжих
талаар санал солилцохоос гадна, одоо илрээд буй сэтгэл зүйн хэрэгцээ нь юу болох, яаж
харьцаж хандвал зүйтэй талаас нь зөвлөн чиглүүлэх үүрэгтэй. Анги бүрийн нэгтгэл, гарын
авлагыг бэлтгэн анги удирдсан багштай хамтран уулзаж тухайн ангийн сэтгэл зүйн онцлог,
түүнд тохирох арга замын талаар холбогдон ажиллах боломжтой юм.
Хөл хорионы үеийн сөрөг мэдрэмжийг гадагшлуулах, сэтгэл зүйн тавгүй байдалд тустай бөгөөд
энэ нь хүүхэд болон эцэг эх, багш нарын аль алинд дэмтэй байхад чиглэсэн үйл ажиллагаа
билээ. Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг биечлэн болон онлайнаар, утсаар үзүүлдэг.
Мөн тухайн сургуулийн онцлог, үзэл баримтлалаас шалтгаалан шаардлага бүхий сурагчдад
сэтгэл заслын үйлчилгээг санал болгодог.

Сургуулийн Сэтгэл зүйн үйлчилгээг 2021 оны 9-р сарын 27-оос Хүүхдийн сэтгэл хөдлөл, суралцахуй Зан үйлийн бэрхшээлээс сэргийлэх, түүнийг даван туулахад нь туслах, эцэг эхчүүд багш сургалтын байгууллагуудад хүүхэд хөгжүүлэх, хүмүүжүүлэх илүү сайн арга замыг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйн байгууллага Child and Family төвтэй хамтран ажиллаж байна.