

Коллежид элсэх шалгалт- College entrance exam:
Сурагчдын чадварыг хэмжих,тэднийг коллежийн түвшинд хэр бэлтгэгдсэн бэ гэдгийг коллежуудад харуулах шалгалтууд (SAT& ACT for USA). khanacademy.org

Коллежид элсэх хүсэлт-College application:
Элсэлтийн баг чамайг хэн бэ гэдгийг зэрвэс харах баримт бичиг (хугацаа!)

Тодорхойлолт, эссау, ярилцлага- Letters essays and interviews:
Коллежид элсэх хүсэлтийг дагалдах өөрийхөө тухай бичсэн эссэ.

Коллеж аппликейшн процесс ойролцоогоор 100 цаг шаарддаг.
- 7 хоногт 1 өдөр- Хүүхдүүдтэйгээ ярилцах өдөр;
- Өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх тал дээр хүүхдүүдтэйгээ ажиллаарай;
- 1 өдөрт 15 минут- дадал бий болгоход нь туслаарай. “More you return subject More you grove”;
- “Хоёр 7 хоног дүрэм” Жишээ: Oct-18 or Oct-24>>>>Nov-1st-deadline; early send- read early;
- Өөрийх нь хийх дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийхэд нь туслаарай
- Эрүүл хооллолт, хангалттай нойр, хангалттай шингэн уух, дасгал хөдөлгөөн хийх
- Сэтгэл санааны амгалан байдлыг нь хангахад нь туслаарай.

Сурагчдын Карьер хөгжлийн төлөвлөгөө

Монгол Билиг Оюун сургуулийн Карьер Хөгжлийн төв нь 9-12-р ангийн сурагчдын Их дээд сургууль болон Карьерийн зөвлөгөөний төлөвлөгөөг анги насны хэрэгцээг нь тодорхойлж боловсруулсан Олон улсын төлөвлөгөөг барьж ажиллаж эхэлж байгаа. Бүлэг тус бүрийн хэрэгцээнд тохирсон үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа бөгөөд Сурагчид өөрийн онцлогт тохирсон сургуульд элсэн орж хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд эцэг эхчүүд та бүхний хамтын ажиллагаа маш чухал билээ
Их дээд сургуулийн элсэлтэнд хэзээнээс бэлдэж эхлэх вэ?

10-с эхлэх

11-с эхлэх

12-с эхлэх

Их дээд сургууль, Карьер зөвлөгөөний удирдамж- 9-р анги
Хугацаа | Үүрэг даалгавар | Эцэг эхчүүдийн туслалцаа |
---|---|---|
02/15/2022 | “Стратегийн зөвлөх” ийг бөглөх | Хүүхдүүддээ сонирхол, давуу тал, чадваруудаа олж таньж мэдэхэд нь туслаарай. |
03/15/2022 | Үнэлгээний тестүүдийг бөглөх | Хүүхдүүддээ үнэлэх тест бүрийг бөглөхөд нь хамт байж туслаарай. |
Их дээд сургууль, Карьер зөвлөгөөний удирдамж- 10-р анги
Хугацаа | Үүрэг даалгавар | Эцэг эхчүүдэд зөвлөмж |
---|---|---|
12/01/2022 | “Стратегийн зөвлөх” ийг бөглөх | Хүүхдүүддээ чадвар, давуу тал, сонирхолоо олж таньж мэдэхэд туслаарай; Тэд тэднийг хэн бэ гэдгийг тодорхойлох ямар нэг мартагдашгүй зүйл хийж байсан уу? Тэд тэдгээрийн чадварыг сорихуйц хичээлээс гадуурх үйл ажиллагаа хийж байсан уу эсхүл ямар нэг газраар аялаж байсан уу? |
02/01/2022 | Үнэлгээний тест өгөх | Хүүхдүүддээ үнэлэх тест бүрийг бөглөхөд нь хамт байж туслаарай. Үр дүн нь юу гэж гарав? Таны охин/ хүүгийн сурах стил нь юу байв? Карьер үнэлэх тест нь тэдний амбицад таарч байна уу? |
04/15/2022 | Карьер хайх | Хүүхдүүдтэйгээ тэдний Карьер репортынх нь талаар ярилцаарай. Тэдний сонгосон Карьерийн ажлын олдоц, боловсрол болон орлох, шилжиж болохуйц мэргэжлийх нь талаар ярилцаарай. |
Их дээд сургууль, Карьер зөвлөгөөний удирдамж- 11-р анги
Хугацаа | Үүрэг даалгавар | Эцэг эхчүүдийн тусламж |
---|---|---|
12/01/2021 | Их дээд сургуулийн дүйцэл | Хүүхдүүддээ их дээд сургуульд сонгогдох магадлалын талаар ойлгоход нь бас өөрт тохирох сургуулиа эрж хайхад нь туслаарай. |
04/15/2022 | Өөрийн тухай эссэ бичиж эхлэх | Их дээд сургуулийн Эссэ бичиж эхлэхэд нь туслаарай. Тухайн үед өгсөн Зөвлөх багшийн даалгавруудыг биелүүлэхэд нь туслаарай. |
08/25/2022 | Тодорхойлолтууд | Хүүхдүүддээ Тодорхойлолтуудыг өөрийг нь хамгийн сайн мэддэг багшаараа бичүүлэх тал дээр нь зөвлөж туслаарай. Заавал ангийн багш байх албагүй. |
Их дээд сургууль, Карьер зөвлөгөөний удирдамж- 11-р анги
Хугацаа | Үүрэг даалгавар | Эцэг эхчүүдэд зөвлөмж |
---|---|---|
10/15/2021 | Их дээд сургуулийн дүйцэл | Хүүхдүүддээ их дээд сургуульд сонгогдох магадлалын талаар ойлгоход нь бас өөрт тохирох сургуулиа эрж хайхад нь туслаарай. |
11/30/2021 | Их дээд сургуулийн жагсаалт эцэслэх | Их дээд сургуулиа судлах тал дээр нь туслаарай. Ямар сургуулиудад хүсэлт илгээх гэж байгаа талаар нь ярилцаарай. Сургуулийн анкетаа бөглөхөд нь туслаарай. |
12/15/2021 | Бүртгүүлэх, урилга хүлээн авах | Аппликейшн процессйиг мөшгихөд нь хүүхдүүддээ туслаарай. |

