ИНТЕРАКТ КЛУБ ГЭЖ ЮУ ВЭ?

Бусад өсвөр насныхантайгаа холбоо харилцаа тогтоох хүсэлтэй, өөрийн нийгмийн бүлэгтээ чин сэтгэлээсээ үйлчилдэг, дэлхий ертөнцийн талаар судлах дуртай, 12-18 насны өсвөр насныханд зориулсан клуб юм. 

Зорилго

ДЭЛХИЙН ИРГЭНИЙ ХУВЬД ДЭЛХИЙ НИЙТИЙН БОЛОН ӨӨРИЙН НИЙГМИЙН БҮЛЭГТ БАЙГАА МАНЛАЙЛАГЧ НАРТАЙ ХОЛБОГДОЖ:

  • Өөрийн сургууль болон нийгмийн бүлэгт өөрчлөлтийг авчрах үйл ажиллагаанууд зохион байгуулах;
  • Шинэ соёл хэл суралцах, олон улсын ойлголтыг таниулах;
  • Өөрийн сургууль болон нийгмийн бүлэгтээ манлайлагч болох;
  • Дэлхий нийтийн хүүхдүүдтэй танилцаж, хөгжилдөх

ДЭЛХИЙ НИЙТЭД

 ОЛОН УЛСЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

Интерактчуудын дэлхийн нийтийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор доорхи үйл ажиллагаанууд зохиогддог.

  • Дэлхийн Интерактчуудын 7 хоног
  • Интеракт видео шагналын үйл ажиллагаа
  • НҮБ-ийн Ротари залуучуудын өдөр
  • Дэлхийн залуучуудын үйлчилгээний өдөр