Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2022-10-26T16:09:00+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 10 сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн VI-VIII анги, IX-XII анги гэсэн 2 ангиллаар зохиогдсон бөгөөд VI-VIII ангийн эрэгтэй баг, тамирчдаас: Б.Хүрэлшагай багштай 8А анги алтан медаль А.Мөнх-Өлзий багштай 8C анги мөнгөн медаль М.Мөнхгэрэл багштай 7C анги хүрэл медаль VI-VIII ангийн эмэгтэй баг, тамирчдаас: М.Мөнхгэрэл багштай 7C анги алтан медаль А.Мөнх-Өлзий багштай 8С анги мөнгөн медаль П.Амарбаясгалан багштай 8В анги хүрэл медаль IX-XII ангийн эрэгтэй баг тамирчдаас: М.Эрдэнэ багштай 12B анги алтан медаль Ж.Дарьсүрэн багштай 12А анги мөнгөн медаль М.Баяраа багштай 11А анги хүрэл медаль IX-XII ангийн эмэгтэй баг тамирчдаас: М.Эрдэнэ багштай 12B анги алтан медаль [...]

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа2022-10-26T16:09:00+08:00

“Шатрын ухааныг амьдралд”

2022-10-19T08:29:42+08:00

Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль "Шатрын ухааныг амьдралд" уриатай Стейниц Монголын Шатрын Академи-тай урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтыг дэмжих хөтөлбөрийн олон талт хэлбэр, үйл ажиллагааг төлөвлөж байна. 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд II-III ангийн сургалтыг дэмжих хөтөлбөрт шатрын хичээлийг заавал судлах хэлбэрээр нэвтрүүлж, бүх сурагчийг хамруулах бөгөөд дараагийн улиралд болон дараагийн жилүүдэд бусад анги, бүлгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

“Шатрын ухааныг амьдралд”2022-10-19T08:29:42+08:00

“Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2022-10-19T13:13:05+08:00

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн хүрээнд “Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд: - Багш нарын баярыг угтсан спортын 6 төрөлт тэмцээнийг цогцолборын хүрээнд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. - “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12а, 12b анги болон Интеракт клуб хамтран “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж, ахлах ангийн сурагчид маань багш нараа орлон хичээл зааж, сургуулийн нэг өдрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн үүрэг хариуцлага, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ. - Хамт, олноо ажил үйлсээрээ манлайлсан багш, ажилтнуудаа төрийн, салбарын, байгууллагын шагналуудаар шагнаж, урамшууллаа. [...]

“Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.2022-10-19T13:13:05+08:00

MBO OPEN DAY

2022-10-19T08:31:04+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль нийт эцэг, эх/асран хамгаалагчдадаа сургуулийн нэг өдрийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 09 сарын 24-нд амжилттай зохион байгууллаа. Зохион байгуулж буй үйл ажиллагаа бүрийг дэмжин идэвхтэй оролцдог хүндэт эцэг, эх/асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн Монгол иргэнийг бэлтгэх эрхэм зорилгын төлөө хамтдаа хичээцгээе.

MBO OPEN DAY2022-10-19T08:31:04+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top