Congratulations to our senior students for achieving best scores in IELTS,TOEFL & SAT

2022-12-14T15:08:12+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12 дугаар ангийн сурагчид олон улсын стандарт шалгалтууд (IELTS, TOEFL, SAT, TOPIK, etc.,)-ыг амжилттай өгсөөр байна. Сурагчид маань эдгээр шалгалтуудад өндөр оноо авснаар БШУ-ны сайдын баталсан "Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх" журмын дагуу тухайн хичээлийн ЭЕШ-ын дээд оноогоор дүйцүүлэх боломжтойгоос гадна Олон улсын их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа юм. Хичээн суралцаж, өндөр оноо авсан сурагчдадаа дахин баяр хүргэе. Мөн шалгалтын оноогоо хүлээж буй, шалгалтаа өгөхөөр төлөвлөн бэлтгэж буй нийт сурагчдадаа амжилт хүсье.

Congratulations to our senior students for achieving best scores in IELTS,TOEFL & SAT2022-12-14T15:08:12+08:00

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦЛОО

2022-12-08T10:23:11+08:00

2022-2023 оны хичээлийн жилийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын уралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдлаа. “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар ур чадварын уралдаанд амжилттай оролцож: Түүх, нийгмийн ухааны багш Б.Ганболд II байр Дүрслэх урлагийн багш Г.Амарбат II байр Физикийн багш Д.Буянжаргал II байр Химийн багш Б.Нямсүх III байр Математикийн багш С.Оюунболор тусгай байр Дизайн технологийн багш Б.Баяржаргал тусгай байр тус тус эзэллээ. Чадварлаг багш нартаа сургууль, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, эрдэм түгээх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦЛОО2022-12-08T10:23:11+08:00

“БИД ЧАДНА”

2022-12-06T09:06:21+08:00

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн "БИД ЧАДНА" Урлагийн наадам-2022 амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Сурагч бүр өөр өөрийн ертөнцтэй, авъяас чадвартай, гоо зүйн мэдрэмжтэй гэдгээ илэрхийлсэн, идэвх оролцоо, манлайллаа харуулж чадсан сэтгэл хөдөлгөсөн, бахархуулсан, омогшуулсан үзүүлбэрүүдээр дүүрэн байлаа. Авъяас чадвараа дайчлан оролцсон бүх сурагчдадаа Ангиа нэгтгэн, зохион байгуулж чиглүүлсэн бүх багш нартаа Сурагч, багш, сургуулиа үргэлж дэмждэг асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье. [...]

“БИД ЧАДНА”2022-12-06T09:06:21+08:00

Монгол бахархлын өдөр

2022-11-25T11:22:36+08:00

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Монгол бахархлын өдрийг угтан мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үйл хэргийг сурталчлах, эх түүх, өв соёл, ёс заншил, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, таниулах аянд“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид нэгдэж байна. Жил бүрийн энэхүү өдрийг багш, сурагчид маань үндэсний дээл, хувцсаа хүндэтгэн өмсөж, түүх соёлынхоо өв уламжлалыг сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрөөрөө дамжуулан түгээн дэлгэрүүлж, тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Даяаршлын давалгаа ижилсэхийн хэрээр ондоошиж байгаа өнөө үед бид Монгол хэл, соёл, иргэншлээ хайрлан хамгаалж, дээдлэн уламжлах учиртай билээ [...]

Монгол бахархлын өдөр2022-11-25T11:22:36+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top