Нэмэлт элсэлт авч эхэллээ

2022-10-17T11:19:03+08:00

“Монгол Билиг Оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилд II-XII ангид сурагч элсүүлнэ. Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэх бөгөөд эцэг эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн бид ижил түвшний сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын оноотой элсэгч байвал дараах нөхцөлд давуу байдлыг олгох боломжтой. Ах, эгч, дүү нь тус сургуульд суралцдаг; Англи хэлний түвшин өндөр; Сургуульд элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд Элсэлт таны хүүхдийг сургалтын тав [...]

Нэмэлт элсэлт авч эхэллээ2022-10-17T11:19:03+08:00

Олон Улсын хөтөлбөртэй сургуулиудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

2022-05-17T09:30:50+08:00

Олон Улсын хөтөлбөртэй, төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2022.05.14-нд Монгол Билиг Оюун сургууль амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 7 баг, эмэгтэй Монгол билиг оюун, Хобби, Орхон Хасү сургуулийн багууд авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд: Тэргүүн байр: Спортын мастер Э. Батбямба дасгалжуулагчтай Орхон Хасү баг Дэд байр: Л. Рэгзэнрагчаа дасгалжуулагчтай Орчлон баг Гутгаар байр: Спортын мастер Б. Хатанзоригт дасгалжуулагчтай Шинэ-Үе баг эмэгтэй багийн төрөлд: Тэргүүн байр: Спортын мастер Д. Түвшинбатзаяа дасгалжуулагчтай “Монгол билиг оюун” баг Дэд байр: ОУХМ Ү. Давхарбаяр дасгалжуулагчтай Хобби баг Гутгаар байр:Спортын мастер Б. [...]

Олон Улсын хөтөлбөртэй сургуулиудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа2022-05-17T09:30:50+08:00

Монгол Улсын түүхийн олимпиадад амжилттай оролцлоо

2022-05-11T08:38:20+08:00

Түүхийн хичээлийн улсын ХХIV олимпиадын 12-р ангийн төрөлд Монгол улсын хэмжээнд нийслэлийн болон 21 аймаг, дүүргийн олимпиадад амжилттай оролцож гурвын даваанд шалгарсан шилдэг нийт 30 сурагчид оролцсоноос “Монгол билиг оюун” сургуулийн 12а ангийн сурагч Ким Хён Жи “Хүрэл” медаль хүртэж, А.Есүйгэн амжилттай оролцож МУИС-д суралцах урилга авлаа. Бэлтгэсэн багш Б.Ганболд болон сурагчдынхаа цаашдын сурлага хөдөлмөр ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.

Монгол Улсын түүхийн олимпиадад амжилттай оролцлоо2022-05-11T08:38:20+08:00

Манай сургуулийн сурагчид Хан-Уул дүүргийн олимпиадад амжилттай оролцлоо

2022-04-11T15:31:09+08:00

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II дугаар улирлын амралтын хугацаанд буюу / IV/02-IV/10 / өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрөлжсөн олимпиадууд болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид маань амжилттай оролцож Нийгмийн хичээлийн  төрөлд 9с ангийн сураг Н. Номуун 2 дугаар байр мөнгөн медаль, Химийн олимпиадын төрөлд 9с ангийн Н. Номуун, Биологийн олимпиадын төрөлд 9б ангийн сурагч А. Мөнхчимэг, Физикийн хичээлийн төрөлд 7с ангийн сурагч О. Ану, Түүхийн хичээлийн төрөлд 12а ангийн сурагч А. Есүгэн болон Ким Хён Жи нар тусгай байр, Газарзүйн хичээл 12а ангийн Ц. Аялгуу тусгай байр тус тус хүртэж нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авцгаасан юм. Түүнчлэн [...]

Манай сургуулийн сурагчид Хан-Уул дүүргийн олимпиадад амжилттай оролцлоо2022-04-11T15:31:09+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top