ЭРДМИЙН БАЯР

2023-02-13T11:37:41+08:00

2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн босгоор алхаж, номын их далайд хөл тавьсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэлээ. Монгол, англи хос хэлээр уншиж сурах, бичиж сурах, бодож сурах амаргүй давааг өөрсдийн хүсэл тэмүүлэл, ачит багш нар, эцэг, эх/асран хамгаалагчдынхаа хамтын хичээл зүтгэл, урам дэмжлэг, хайр халамжийн тусламжтайгаар даван туулж, эрдмийн баяраа тэмдэглэж буй бяцхан шавь нараараа бахархахгүй байхын аргагүй юм. “Монгол билиг оюунт дэлхийн иргэн”-ийг бэлтгэхээр тэмүүлэн хичээж буй: - эрхмийн дээд багш нартаа, - энхрий үрсээ урамшуулан дэмждэг эцэг, эх/асран хамгаалагчдадаа - эрдмийн их аянд шамдан суралцаж буй бяцхан шавь нартаа эрдмийн баярын мэнд хүргэе. Эрдэм [...]

ЭРДМИЙН БАЯР2023-02-13T11:37:41+08:00

Нэмэлт элсэлт зарлаж байна

2023-01-09T08:53:54+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн II улиралд 2-4, 6-8, 10-12 дугаар ангиуддаа цөөн тооны сурагч элсүүлнэ. Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага, төлөвшил, нэмэлт элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэх бөгөөд эцэг, эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд (https://mbo.edu.mn/school/%d0%b1%d2%af%d1%80%d1%82%d0%b3%d2%af%d2%af%d0%bb%d1%8d%d1%85/) нэмэлт элсэлтийн шалгалт, уулзалтыг 2023 оны 01 сарын 23-ны 11.00 цагт сургууль дээрээ зохион байгуулна. Нэмэлт элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг admissions@mbo.edu.mn цахим хаягаар тодруулна уу. Амжилт хүсье.

Нэмэлт элсэлт зарлаж байна2023-01-09T08:53:54+08:00

Congratulations to our senior students for achieving best scores in IELTS,TOEFL & SAT

2022-12-14T15:08:12+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12 дугаар ангийн сурагчид олон улсын стандарт шалгалтууд (IELTS, TOEFL, SAT, TOPIK, etc.,)-ыг амжилттай өгсөөр байна. Сурагчид маань эдгээр шалгалтуудад өндөр оноо авснаар БШУ-ны сайдын баталсан "Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх" журмын дагуу тухайн хичээлийн ЭЕШ-ын дээд оноогоор дүйцүүлэх боломжтойгоос гадна Олон улсын их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа юм. Хичээн суралцаж, өндөр оноо авсан сурагчдадаа дахин баяр хүргэе. Мөн шалгалтын оноогоо хүлээж буй, шалгалтаа өгөхөөр төлөвлөн бэлтгэж буй нийт сурагчдадаа амжилт хүсье.

Congratulations to our senior students for achieving best scores in IELTS,TOEFL & SAT2022-12-14T15:08:12+08:00

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦЛОО

2022-12-08T10:23:11+08:00

2022-2023 оны хичээлийн жилийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын уралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдлаа. “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар ур чадварын уралдаанд амжилттай оролцож: Түүх, нийгмийн ухааны багш Б.Ганболд II байр Дүрслэх урлагийн багш Г.Амарбат II байр Физикийн багш Д.Буянжаргал II байр Химийн багш Б.Нямсүх III байр Математикийн багш С.Оюунболор тусгай байр Дизайн технологийн багш Б.Баяржаргал тусгай байр тус тус эзэллээ. Чадварлаг багш нартаа сургууль, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, эрдэм түгээх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦЛОО2022-12-08T10:23:11+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top