ДУЛААН ХУВЦАС” аян амжилттай зохион байгуулагдлаа

2024-05-02T09:13:20+08:00

"ДУЛААН ХУВЦАС" аян амжилттай зохион байгуулагдлаа. МУЗН-ийн салбар гишүүн "MBO Red Cross club" маань албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болох байх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд клуб маань 6 томоохон зорилтот төсөл аяныг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. 6 дахь зорилтот төсөл болох "Дулаан хувцас" аяныг 2023.11.21-2023.12.09-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Сургуулийн маань багш, ажилтнууд, сурагчдын сайхан сэтгэлийн өглөг, хандиваар 250-300 ширхэг хувцас, гутал цугласныг өнөөдөр "MBO Red Cross club"-ын чиглүүлэгч багш нар, идэвхтэн гишүүдийн төлөөлөл болсон ахлах ангийн сурагчид маань зорилтот бүлгүүдэд буюу Хан-Уул дүүргийн түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд (хамгаалах байрны байршил, хүүхдүүдийн нас, хүйс зэрэг хувийн [...]

ДУЛААН ХУВЦАС” аян амжилттай зохион байгуулагдлаа2024-05-02T09:13:20+08:00

ЭРДЭНЭСИЙН САН ХӨМРӨГ”-тэй танилцлаа

2024-05-02T09:10:59+08:00

2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу багш, сурагчид маань "Монгол бахархлын өдөр" болон "Анхдугаар үндсэн хууль батлагдсан өдөр"-ийг цогц үйл ажиллагаа болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ хүрээнд 11-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл маань Монгол үндэсний сан хөмрөгийг танин мэдэх, судлах, сонирхох, дэлхийн зах зээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх зорилгоор Монгол банкны "Эрдэнэсийн сан хөмрөг"-ийг үзэж сонирхлоо. Монгол улсад хэрэглэгдэж байсан бүх мөнгөн тэмдэгттэй танилцаж, дахин давтагдашгүй ховор, үнэт үзмэрүүдийг олноор нь үзэж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

ЭРДЭНЭСИЙН САН ХӨМРӨГ”-тэй танилцлаа2024-05-02T09:10:59+08:00

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ”-тэй танилцлаа.

2024-05-02T09:09:16+08:00

2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу багш, сурагчид маань "Монгол бахархлын өдөр" болон "Анхдугаар үндсэн хууль батлагдсан өдөр"-ийг цогц үйл ажиллагаа болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ хүрээнд 7 дугаар ангийн 5 бүлгийн 113 сурагч маань Чингис хааны музейгээр зочлон, түүх соёлын өв үзмэрүүдтэй танилцахын сацуу эзэн Чингис хааны үйл хэрэг болон эх орныхоо түүх соёлоос танин мэдэж, бахархал дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ”-тэй танилцлаа.2024-05-02T09:09:16+08:00

CAREER DAY – 2023 FALL

2024-05-02T09:02:34+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн Карьер хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг ахлах ангийн сурагчдадаа мэргэжлийн чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлэх зорилго бүхий "Карьер өдөрлөг"-ийг 2023 оны I улиралд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Карьер өдөрлөгөөр X-XII ангийн нийт 59 сурагч өөрсдийн сонгосон, сонирхсон мэргэжлийнхээ дагуу 27 байгууллагад 30 мэргэжлийн чиглэлээр ажлын байран дээр дадлага хийлээ. Ажлын байран дээр дадлага хийх нь сурагчдад тухайн ажил, мэргэжлийн талаарх судалгаа, төсөөллөө бодит болгох нэг томоохон алхам юм. Сурагчдыг маань ажлын байранд дадлага хийх боломжоор хангаж, хамтран ажилласан доорх байгууллагууд, байгууллагын төлөөлөл, ажилтнуудад чин сэтгэлийн талархал [...]

CAREER DAY – 2023 FALL2024-05-02T09:02:34+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top