Кембрижийн олон улсын шалгалтын төв

Кембриж нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж буй 200 жилийн түүхтэй сургалтын хөтөлбөр бөгөөд дэлхийн жишигт нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн эгнээнд бичигддэг боловсролын хөтөлбөр юм.

www.cambridgeinternational.org

BridgeU Платформ

МБО сургуулийн сурагчдыг ирээдүйн төлөвлөлтөө илүү ухаалагаар, шинжлэх ухааны үндэслэлтэй
баталгаат эх сурвалжтай мэдээллүүд дээр үндэслэн шийдвэр гаргах боломжийг олгох
зорилгоор манай сургууль нь Bridge U платформтой 2021-2022 оны хичээлийн жилээс хамтран ажиллаж эхэлсэн билээ. BridgeU нь манай сурагчдад өөрийн мөн
чанар, мэдлэг чадвартаа нийцсэн хамгийн тохиромжтой мэргэжил болон дараагийн
шатны сургуулиудийг таньж мэдэх боломжийг олгож байна.

The University of Utah

МБО сургууль нь Utah
Global-ийн шалгуур чансаанд
нийцэхүйц сурагчдыг бэлдэж гаргах, Utah
Global нь Монгол билиг оюун
сургуулийн сурагчдад дэлхийн түвшинд өрсөлдөхүйц тэргүүн зэргийн мэдлэг чадварыг
АНУ-ын эрдмийн зэргийн хөтөлбөрүүдээр дамжуулан олгох гэсэн 2 талын нэгдмэл
зорилго нь бидний “Монгол билиг оюунт-Дэлхийн иргэн” бэлтгэх гэсэн алсын хараатай нийцэж байгаа учир
2024 оны 1 дүгээр сарын 8-нд хамтын ажиллагааны санамж бичиг харилцан гарын үсэг
зуралцаж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

Монголын Улаан загалмай нийгэмлэг– хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт туслах үүрэг гүйцэтгэдэг ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн байгууллага юм.

INTERACT

Бусад өсвөр насныхантайгаа холбоо харилцаа тогтоох хүсэлтэй, өөрийн нийгмийн бүлэгтээ чин сэтгэлээсээ үйлчилдэг, дэлхий ертөнцийн талаар судлах дуртай, 12-18 насны өсвөр насныханд зориулсан клуб юм.

ӨӨРӨӨС ДАВЖ БУСДАД ҮЙЛЧЛЭХИЙН ХҮЧИЙГ МЭДРЭХИЙН ХАЖУУГААР МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ 12-18 НАСНЫ ӨСВӨР НАСНЫХНЫГ НЭГТГЭХ КЛУБ.