Центавр тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2022-03-22T16:05:18+08:00

Сурагчдын Монголын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, Монголын түүх соёлоороо бахархах чадвар төлөвшүүлэх зорилгоор 6 дугаар ангийн сурагчдын дунд Центавр тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн багуудын хоорондох асуулт хариулт, багын ахлагчдын тэмцээн / Үгийн сүлжээ /, Багийн гишүүний тэмцээн /  Хэн бэ? /, Гэрийн даалгавар / Жүжигчилсэн тоглолт /, хөгжөөн дэмжигчдийн тэмцээн гэсэн төрлүүдээр сурагчид маань авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс  Б. Ганболд багштай 6а ангийн хамт олон тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон юм.

Центавр тэмцээн амжилттай болж өндөрлөлөө2022-03-22T16:05:18+08:00

Мэргэжил сурталчлах өдөрлөг

2022-03-24T08:14:36+08:00

Манай  сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгох, мэргэжил бүрийн давуу болон сул талыг таниулан мэдүүлэх үүднээс салбар салбартаа амжилттай яваа эрхэмүүдийг урин хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр/2022.03.21/ хуулийн салбарыхан сурагчидтай уулзалаа.

Мэргэжил сурталчлах өдөрлөг2022-03-24T08:14:36+08:00

Интеракт клуб

2022-03-22T12:24:14+08:00

Монгол Билиг Оюун сургууль 2021.12.23 ны өдөр албан ёсоор Олон улсын Интеракт клубэд элссэн юм. Манай сургууль Олон улсын жишгийн дагуу сургуулийн Интеракт клубын Ерөнхийлөгч болон Нарийн бичгийн даргыг хүсэлтээ ирүүлсэн сурагч хүүхдүүдээс санал хураалт зохион байгуулан Ерөнхийлөгчөөр 11а ангийн сурагч А. Номин-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар 9а ангийн сурагч Ө. Төгөлдөрбаярыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байна.

Интеракт клуб2022-03-22T12:24:14+08:00

ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ШАЛГАЛТАД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022-01-06T22:50:37+08:00

2021 оны 10, 11 дүгээр саруудад олон улсын бага болон дунд боловсролын Англи хэл, Математик, Шинжлэх ухааны хичээлүүдээр “Монгол Билиг Оюун” Олон улсын дунд сургуулийн сурагчид шалгалт өгсөн юм. Манай сургуулийн сурагчид өмнөх жилийн амжилтаа ахиулан Олон улсын дундаж оноо болон сургуулийн дундаж оноог ахиулсан өндөр амжилт үзүүлээд байна. Одоогоор бага, дунд боловсролын шалгалтын дүн ирээд байгаа билээ.

ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ШАЛГАЛТАД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2022-01-06T22:50:37+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top