Шинэ сарын эхний гоё мэдээ

2024-05-01T11:19:45+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш, сурагчид улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна. Дүрслэх урлагийн багш Г.Амарбат маань нийслэлийн багш нарын олимпиадад II байрт шалгаран, улсад өрсөлдөхөөр боллоо. Багшдаа баяр хүргэж, дараагийн шатанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Шинэ сарын эхний гоё мэдээ2024-05-01T11:19:45+08:00

Улсын уншлагын ганцаарчилсан марафонд амжилт дүүрэн оролцлоо.

2024-05-01T11:18:24+08:00

Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо ТББ Lingors-оос зохион байгуулсан улсын уншлагын ганцаарчилсан марафон 2024.02.26-аас 2024.03.17-ны хооронд 21 хоногийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө. Нийт 1900 гаруй оролцогч 4 ангилалд өрсөлдсөнөөс: А0, A1 түвшин (Xreading level 1-3) түвшинд 4b ангийн сурагч У.ЭнэрэлI байр 3d ангийн сурагч Э.ДүүрэнбаярII байр 4d ангийн сурагч У.ЦагаанлянхуаIII байр A2 түвшин (Xreading level 4-6) түвшинд 6с ангийн сурагч М.Биндэръяа I байр 5а ангийн сурагч Х.ЭнхсаруулII байр 6b ангийн сурагч Т.НарансолонгоIII байр тус, тус эзэлжээ. Мөн A0, A1 ангилалд 13 сурагч, А2 ангилалд нийт 9 сурагч марафоны болзлоо бүрэн хангаж, уралдаанаа амжилттай дуусгалаа. Хэлний чадвараа сайжруулахын сацуу аливаа зүйлд [...]

Улсын уншлагын ганцаарчилсан марафонд амжилт дүүрэн оролцлоо.2024-05-01T11:18:24+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-01T11:14:05+08:00

ХУД-ийн өсвөр үеийн боксын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 3 сурагч оролцсоноос: 9b ангийн сурагч Б.Маргад -60 кг-ын жинд мөнгөн медаль 8b ангийн сурагч А.Буян-Арвижих +71 кг-ын жинд хүрэл медаль тус, тус хүртжээ. Сурагчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-01T11:14:05+08:00

ГЭР ЭРГЭЛТ

2024-05-01T11:11:32+08:00

MBO Red Cross - Өсвөрийн улаан загалмайч клубийн сурагчид маань Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр эргэлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Зорилтот бүлгийн 2 өрхөд ахуйн хэрэглээний тусламж үзүүлснээс гадна (гурил, будаа, цайны идээ, давс, чихэр, сүү, ундаа, жимс, саван, 00 цаас, угаалгын нунтаг гэх мэт), мод түлээ хагалах, усыг нь худгаас зөөж өгөх гэх мэт гэрийн ажилд нь тусалж, өөрөөсөө давж, бусдад үйлчлэн нэг өдрийг хариуцлагатай өнгөрүүлсэн сурагчдадаа, чиглүүлэгч 2 багшдаа талархал илэрхийлье.

ГЭР ЭРГЭЛТ2024-05-01T11:11:32+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top