МИНИЙ ГОЁЛ – 2024

2024-05-01T11:37:21+08:00

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогддог "Миний гоёл" хувцас загварын уралдаанд манай багш, сурагчид амжилт дүүрэн оролцлоо. Тус тэмцээний: Үндэсний загвар төрөлд 11b ангийн сурагч, загвар зохион бүтээгч Г.Саруулнарангийн бүтээл II байрт (загвар өмсөгч 12а М.Эмүжин, 12а У.Халиун, 11b Б.Хүслэн) Гоёлын загвар төрөлд 9d ангийн сурагч, загвар зохион бүтээгч Ч.Амридагийн бүтээл III байрт (загвар өмсөгч 12а М.Эмүжин, 12а У.Халиун, 9d А.Анударь, 11b Б.Хүслэн ) тус, тус шалгарлаа. Тэмцээндээ амжилттай оролцсон багш А.Рэнцэнханд, Н.Оюунчимэг болон бүх сурагчдадаа баяр хүргэж, дараагийн тэмцээнд нь илүү их амжилт хүсэн ерөөе.

МИНИЙ ГОЁЛ – 20242024-05-01T11:37:21+08:00

АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО

2024-05-01T11:34:03+08:00

2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо амжилттай зохион байгуулагджээ. Уг тэмцээний рапид төрлийн G-9 ангилалд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2с ангийн сурагч Сандагсүрэнгийн НАМУЖИН түрүүлж, Ази тивийн аварга боллоо. Сурагч С.Намужиндаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн 100 буудалт даамын клубийн багш Б.Цэндхүүдээ болон хүүхдээ цаг ямагт дэмжин, хөгжүүлж байдаг аав, ээж, гэр бүлд нь баяр хүргэж, талархал илэрхийлье

АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО2024-05-01T11:34:03+08:00

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна

2024-05-01T11:29:55+08:00

Монгол хэл, бичгийн улсын төрөлжсөн олимпиадын анги нийтийн төрөлд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн П.Амарбаясгалан багштай 9b ангийн сурагчид амжилттай оролцож, Хан-уул дүүрэгт II байр эзэллээ. Багш, сурагчдадаа баяр хүргэж, илүү их амжилт хүсэн ерөөе.

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна2024-05-01T11:29:55+08:00

Газарзүйн улсын олимпиадаас хүрэл медаль хүртлээ

2024-05-01T11:27:25+08:00

Газарзүйн хичээлийн улсын XXVIII олимпиадад "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2 багш, 3 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцож газарзүй, байгалийн ухааны багш Энхболдын Энхчимэг маань бахдам сайхан амжилт үзүүлэн багш нарын олимпиадад улсад III байр эзэллээ. Чадварлаг, хичээнгүй багшдаа сургууль, хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе. Аливаа амжилт хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог билээ. Э.Энхчимэг багшийн маань энэхүү амжилтад газарзүйн багш Б.Санжаажамцын маань оролцоо, дэмжлэг, нөмөр нөөлөг үнэлэшгүй их байгааг цохон тэмдэглэж 2 багшийнхаа цаашдын ажил үйлсэд гэгээн бүхнийг хүсье. Улсын олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын багт дахин баяр хүргэж, илүү их амжилт ерөөе. Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа [...]

Газарзүйн улсын олимпиадаас хүрэл медаль хүртлээ2024-05-01T11:27:25+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top