ЭРДМИЙН БАЯР

2022-04-14T08:36:44+08:00

“Монгол Билиг Оюун” цогцолбор сургууль 2021-2022 хичээлийн жилийн Эх хэл эрдмийн баярыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Олон Улсын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1 дүгээр ангийн бяцхан сурагчид маань юу сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна урлагийн үзүүлбэрээр гэр бүл болон багш нартаа бэлэг барьсан юм.

ЭРДМИЙН БАЯР2022-04-14T08:36:44+08:00

Центавр тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2022-03-22T16:05:18+08:00

Сурагчдын Монголын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, Монголын түүх соёлоороо бахархах чадвар төлөвшүүлэх зорилгоор 6 дугаар ангийн сурагчдын дунд Центавр тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн багуудын хоорондох асуулт хариулт, багын ахлагчдын тэмцээн / Үгийн сүлжээ /, Багийн гишүүний тэмцээн /  Хэн бэ? /, Гэрийн даалгавар / Жүжигчилсэн тоглолт /, хөгжөөн дэмжигчдийн тэмцээн гэсэн төрлүүдээр сурагчид маань авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс  Б. Ганболд багштай 6а ангийн хамт олон тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон юм.

Центавр тэмцээн амжилттай болж өндөрлөлөө2022-03-22T16:05:18+08:00

Мэргэжил сурталчлах өдөрлөг

2022-03-24T08:14:36+08:00

Манай  сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгох, мэргэжил бүрийн давуу болон сул талыг таниулан мэдүүлэх үүднээс салбар салбартаа амжилттай яваа эрхэмүүдийг урин хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр/2022.03.21/ хуулийн салбарыхан сурагчидтай уулзалаа.

Мэргэжил сурталчлах өдөрлөг2022-03-24T08:14:36+08:00

Шинэ элсэлт авч эхэллээ

2022-03-15T11:50:38+08:00

Монгол Билиг Оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 1-р АНГИЙН элсэлтийг 2022 оны 3-р сарын 15-наас 20-ныг дуустал цахимаар                                     (https://forms.gle/BUAs3uGvsydEcnU88) бүртгэнэ. Бүртгэлийн дагуу сурагчид эцэг, эхийн хамтаар 3-р сарын 21-25-ны хооронд ярилцлагад хамрагдах юм. Ярилцлагад тэнцсэн сурагчид 2022 оны 4-р сарын 1-нээс 29 -ний өдрийг дуустал өдөр бүр 14:30 – 17:15 цагийн хооронд бэлтгэл бүлэгт хичээллэнэ. Бүртгэлийн тоо хязгаартай тул та яараарай. Холбоо барих утасны дугаар: 77002024; 91006667  

Шинэ элсэлт авч эхэллээ2022-03-15T11:50:38+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top