2022-11-09T10:35:19+08:00

Сингапур улсад төвтэй STEMCO олон улсын олимпиад 10 сарын 17-оос 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 40 орны 5000 гаруй сурагч оролцлоо. Математик, байгалийн ухаан(хими, физик, биологи)-ы хичээлүүдийн хүрээнд зохион байгуулагддаг уг олимпиадад Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн II-XII ангийн сурагчид маань амжилттай оролцож: 14 алт 97 мөнгө 273 хүрэл 137 тусгай байр эзэллээ Түүнчлэн 17 сурагч глобал ранкаараа топ 10-т бичигдлээ. Бүх сурагчдадаа баяр хүргэж, илүү их амжилт хүсэн ерөөе. [...]

2022-11-09T10:35:19+08:00

MBO OPEN MIC

2022-11-01T09:46:36+08:00

Дуу хөгжимд хайртай, дуулах дуртай сурагчдадаа зориулан "MBO OPEN MIC" арга хэмжээг өнгөрөгч баасан гарагт сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа. Идэвхтэй оролцсон бүх сурагч, багш нартаа баярлалаа. Дараагийн "MBO OPEN MIC"-д улам олуулаа оролцоцгооё

MBO OPEN MIC2022-11-01T09:46:36+08:00

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2022-10-26T16:09:00+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 10 сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн VI-VIII анги, IX-XII анги гэсэн 2 ангиллаар зохиогдсон бөгөөд VI-VIII ангийн эрэгтэй баг, тамирчдаас: Б.Хүрэлшагай багштай 8А анги алтан медаль А.Мөнх-Өлзий багштай 8C анги мөнгөн медаль М.Мөнхгэрэл багштай 7C анги хүрэл медаль VI-VIII ангийн эмэгтэй баг, тамирчдаас: М.Мөнхгэрэл багштай 7C анги алтан медаль А.Мөнх-Өлзий багштай 8С анги мөнгөн медаль П.Амарбаясгалан багштай 8В анги хүрэл медаль IX-XII ангийн эрэгтэй баг тамирчдаас: М.Эрдэнэ багштай 12B анги алтан медаль Ж.Дарьсүрэн багштай 12А анги мөнгөн медаль М.Баяраа багштай 11А анги хүрэл медаль IX-XII ангийн эмэгтэй баг тамирчдаас: М.Эрдэнэ багштай 12B анги алтан медаль [...]

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа2022-10-26T16:09:00+08:00

“Шатрын ухааныг амьдралд”

2022-10-19T08:29:42+08:00

Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль "Шатрын ухааныг амьдралд" уриатай Стейниц Монголын Шатрын Академи-тай урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтыг дэмжих хөтөлбөрийн олон талт хэлбэр, үйл ажиллагааг төлөвлөж байна. 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд II-III ангийн сургалтыг дэмжих хөтөлбөрт шатрын хичээлийг заавал судлах хэлбэрээр нэвтрүүлж, бүх сурагчийг хамруулах бөгөөд дараагийн улиралд болон дараагийн жилүүдэд бусад анги, бүлгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

“Шатрын ухааныг амьдралд”2022-10-19T08:29:42+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top