“БИД ЧАДНА”

2022-12-06T09:06:21+08:00

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн "БИД ЧАДНА" Урлагийн наадам-2022 амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Сурагч бүр өөр өөрийн ертөнцтэй, авъяас чадвартай, гоо зүйн мэдрэмжтэй гэдгээ илэрхийлсэн, идэвх оролцоо, манлайллаа харуулж чадсан сэтгэл хөдөлгөсөн, бахархуулсан, омогшуулсан үзүүлбэрүүдээр дүүрэн байлаа. Авъяас чадвараа дайчлан оролцсон бүх сурагчдадаа Ангиа нэгтгэн, зохион байгуулж чиглүүлсэн бүх багш нартаа Сурагч, багш, сургуулиа үргэлж дэмждэг асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье. [...]

“БИД ЧАДНА”2022-12-06T09:06:21+08:00

Монгол бахархлын өдөр

2022-11-25T11:22:36+08:00

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Монгол бахархлын өдрийг угтан мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үйл хэргийг сурталчлах, эх түүх, өв соёл, ёс заншил, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, таниулах аянд“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид нэгдэж байна. Жил бүрийн энэхүү өдрийг багш, сурагчид маань үндэсний дээл, хувцсаа хүндэтгэн өмсөж, түүх соёлынхоо өв уламжлалыг сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрөөрөө дамжуулан түгээн дэлгэрүүлж, тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Даяаршлын давалгаа ижилсэхийн хэрээр ондоошиж байгаа өнөө үед бид Монгол хэл, соёл, иргэншлээ хайрлан хамгаалж, дээдлэн уламжлах учиртай билээ [...]

Монгол бахархлын өдөр2022-11-25T11:22:36+08:00

University of Calgary

2022-11-18T09:30:44+08:00

Үйл ажиллагаанд Канад руу их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа сурагчдыг урьдчилсан санал асуулга дээр үндэслэн оролцууллаа. Ucalgary сургуулийн гадаад оюутнууд хариуцсан элсэлтийн ажилтан Karen Cheung Канадын талаарх сурагчидтай харилцан ярилцсанаар сурагчдын Канадын талаарх төсөөлөл болон уншиж сонссон зүйл нь бодит байдалтай хэр нийцэж байгаа дээр сурагчдад дүгнэлт хийх боломж олголоо. Ucalgary-ийн төлөөлөгч маань яагаад энэ сургуульд өөр мужаас нүүж ирж ажиллах болсон шалтгаан болон Канадын олон их дээд сургуулиудаас зөвхөн энэ сургуулийг сонгож суралцаж төгссөнөө өөрийн бодит амьдралын жишээн дээр тулгуурлан ярьсан нь сурагчдын анхаарлыг татсан бодит мэдээлэл байж чадлаа. Цаашлаад сургуульд элсэн процесс, жилийн сургалтын төлбөр, тэтгэлэгт [...]

University of Calgary2022-11-18T09:30:44+08:00

MBO LEAGUE 2022-2023 SEASON

2022-11-11T13:00:47+08:00

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн сагсан бөмбөгийн "MBO LEAGUE" тэмцээнийг зохион байгуулж байна. Лигийн эхний улиралд VI-IX ангийн 82 сурагч драфтаар сонгогдон эрэгтэй-3, эмэгтэй-3 багт хуваагдан оролцож байгаа бөгөөд тоглолтууд өрсөлдөөнтэй, эн тэнцүү, сонирхолтой үргэлжилж байна. Цаашид MBO LEAGUE-ийг жил бүр уламжлал болгон хамрах хүрээг өргөжүүлэн зохион байгуулах бөгөөд сагсан бөмбөгийн спортоор дамжуулан сурагчдад зөв төлөвшил, хүмүүжил олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах, дэмжих, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт сургах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад MBO LEAGUE-ийг дэмжин ажиллаж буй Монгол билиг оюун сургууль, цэцэрлэгийн цогцолборын удирдлага, [...]

MBO LEAGUE 2022-2023 SEASON2022-11-11T13:00:47+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top