АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-02T08:21:50+08:00

Л.Доржсүрэнгийн нэрэмжит U14 насны аварга шалгаруулах лигийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 9а ангийн сурагч Түвшинболдын Эгшигтболд Дэрэн клубээс тоглож, нийт 14 тоглолтод 13 хожин, 1 тэнцсэн үзүүлэлттэйгээр аварга болжээ. Сурагч Т.Эгшигтболддоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-02T08:21:50+08:00

HAPPY NAIRAMDAL – 2023

2024-05-02T08:15:26+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн V-XII ангийн сурагчид маань хуваарь, төлөвлөгөөний дагуу 3 хоногийн танхимын бус сургалтад Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амжилттай хамрагдлаа. 3 хоногийн танхимын бус сургалтаар сурагчид маань суралцагчийн дүрэм, журмын хэрэгжилтийн хэлэлцүүлгээ зохион байгуулж, "Бид чадна" урлагийн наадамдаа амжилттай оролцож, анги хамт олны төлөвшил, эв нэгдэл, эерэг, халуун дулаан уур амьсгалыг дэмжсэн олон олон идэвхжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдан дурсамж, баяр хөөр дүүрэн ирлээ. Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Nairamdal Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборын хамт олон, эцэг, эх/асран хамгаалагчид, сургуулийн багш, ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье. Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе. [...]

HAPPY NAIRAMDAL – 20232024-05-02T08:15:26+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-02T08:11:39+08:00

DEREN CUP-2023 олон улсын хөлбөмбөгийн тэмцээн 2023 оны 10-р сарын 05-наас 2023 оны 10-р сарын 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулжээ. Тэмцээнд ОХУ болон Монгол улсаас 4 насны ангилалаар 30 гаруй багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 5а ангийн сурагч Баярсайханы Тайшир DEREN-цэнхэр багт тоглож U10 насны ангилалд багаараа цомын эзэд болжээ. Сурагч Б. Тайширтаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-02T08:11:39+08:00

Happy Teacher’s Day

2024-05-02T08:07:32+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн үе, үеийн удирдлагууд, багш, ажилтнууд та бүхэндээ Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын мэнд хүргэе. Эх орныхоо ирээдүйг бэлтгэх, ДЭЛХИЙН иргэн төлөвшүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн та нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа

Happy Teacher’s Day2024-05-02T08:07:32+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top