SANTA CHALLENGE-2023

2024-05-02T09:39:32+08:00

"MBO RED CROSS" Өсвөрийн улаан загалмайч клубийн маань ээлжит сайн үйлсийн аян болох SANTA CHALLENGE-2023 амжилттай өндөрлөлөө. Сурагчид маань хоёр чиглүүлэгч багшийн хамт аянаа маш амжилттай зохион байгуулж, ХУД, БЗД-ийн түр хамгаалах байранд байрлаж буй 50, БЗД-ийн ...дугаар хорооны гэр хорооллын бүсээр явж 200 гаруй, нийт 300 шахам бяцхан зүрхэнд шинэ жилийн бэлэг тараалаа Өөрөөсөө давж, нийгэмд үйлчилж буй халуун дулаан сэтгэлтэй, хайр, энэрэл дүүрэн зүрх бүхэнд талархаж байна Хүндэтгэсэн: MBO RED CROSS CLUB.

SANTA CHALLENGE-20232024-05-02T09:39:32+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-02T09:19:08+08:00

Монголын гар барилдааны холбооноос зохион байгуулсан "ARMWRESTLING BEGINNERS 2023" өсвөрийн тэмцээний 55кг-ын жинд Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 11a ангийн сурагч Өгөөдэйн Даян амжилттай оролцож баруун, зүүн гарын ангилалд түрүүлэн хос цомын эзэн болжээ. Сурагч Ө.Даяндаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-02T09:19:08+08:00

ЗААХ АРГА ЗҮЙ, УР ЧАДВАРЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2024-05-02T09:18:00+08:00

2023-2024 оны хичээлийн жилийн Хан-Уул дүүргийн багш нарын заах арга зүй, ур чадварын уралдаанд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн залуу багш нарын төлөөлөл амжилттай оролцож: Хөгжмийн багш Энхбатын Отгонзаяа II байр Дүрслэх урлагийн багш Гантулгын Амарбат Математикийн багш Цэдэн-Ишийн Бадамлянхуа Түүх, нийгмийн ухааны багш Ганболдын Номинчимэг нар тусгай байрт шалгарлаа. Заах арга зүй, ур чадварын уралдаанд амжилт дүүрэн оролцсон багш нартаа баяр хүргэе. Хичээл, хөтөлбөрийн судалгааг тасралтгүй хийж, мэргэшил, арга зүй, багшлах уран чадвараа дээшлүүлэн ажиллаж буй бүх багш нартаа илүү их амжилт хүсэн ерөөе. Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа

ЗААХ АРГА ЗҮЙ, УР ЧАДВАРЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2024-05-02T09:18:00+08:00

АВЬЯАСЫН ХУР-2023

2024-05-02T09:16:01+08:00

Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн Боловсролын хэлтсээс хамтран дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын дунд зохион байгуулдаг "АВЬЯАСЫН ХУР-2023" шилдэг бүтээлийн уралдаанд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар амжилт дүүрэн оролцлоо. Багш Г.Амарбат дизайн урлалын төрлөөр дүүргийн шатанд II байр Багш Б.Ганчөдөр модон урлалын төрлөөр дүүргийн шатанд II байр Багш Н.Оюунчимэг оёх урлалын төрлөөр дүүргийн шатанд III байрт тус, тус шалгаран, нийслэлд өрсөлдсөнөөс: Г.Амарбат багш "Монгол улсын төрийн дуулал" уран бичвэрийн бүтээлээрээ Тэргүүн байр, Б.Ганчөдөр багш "Монгол" сийлбэр бүтээлээрээ III байр эзэлсэн бахархам амжилт үзүүллээ. Авьяаслаг, бүтээлч, чадварлаг багш нартаа сургууль, хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе. [...]

АВЬЯАСЫН ХУР-20232024-05-02T09:16:01+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top