Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Солт-Лэйк хотод байрлах Ютагийн Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Everton Araujo “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуульд зочилж, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Everton Araujo захирал сургуулийнхаа сургалт, хөтөлбөр, тэтгэлэг, боломжуудын талаарх мэдээллийг ахлах ангийн сурагчдад маань танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн ба мөн энэ үеэр Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь манай сурагчид энэ сургуульд элсэн суралцахад илүү боломж, гарц нээгдэх эхлэл боллоо.
Дашрамд дурдахад 2023 оны төгсөгчдөөс маань University of Utah-д 2 төгсөгч бизнесийн удирдлага, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр амжилттай суралцаж байгаа билээ.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 21, 2024