ЦЭВЭР ОРЧИН – БИДНИЙ ИРЭЭДҮЙ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

By Published On: 2024-05-16

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөрийн сургуулийн Өсвөрийн улаан загалмайч клубээс зохион байгуулсан сургуулийн гадна, дотор орчин болон Туул голын эргийн дагуу хог цэвэрлэх аянд I-XII ангийн сурагчид идэвхтэй хамрагдлаа.

05 сарын 10-нд I-V ангийн сурагчид анги удирдсан багшийн удирдлага, чиглүүлэг дор сургуулийн гадна орчны цэвэрлэгээ, VI-VII ангийн сурагчид сургуулийн дотор орчны цэвэрлэгээнд хамрагдсан бол,
05 сарын 12-нд VIII-XII ангийн 91 сурагч “Өсвөрийн улаан загалмайч” клубийн чиглүүлэгч багш А.Рэнцэнханд, А.Мөнх-Өлзий нарын удирдлага, чиглүүлэг дор Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэлээ.
Сурч, амьдарч буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах, байгаль эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай иргэн болон төлөвших хандлага, зүтгэл, эрмэлзэл дүүрэн сурагч, багш нартаа талархал илэрхийлье

Нийтлэлийг хуваалцах