МУИС-ийн Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл-ийн салбар клуб боллоо
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Т.Эрдэнэ-Очир, ахлах багш, доктор, Хос уянга нэгдлийн үүсгэн байгуулагч М.Жавхлан, Хос уянга нэгдлийн тэргүүн Э.Бямбасүрэн болон тэргүүлэгч оюутнууд манай сургуульд зочилж, сургуулийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, бийрэн бичлэгийн клубийн сурагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн бийрэн бичлэгийн клуб маань Монгол улсын их сургуулийн харъяа “Хос уянга” нэгдлийн салбар клуб болсныг албан ёсоор танилцуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс гадна доктор, профессор багш нар маань эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэхийн үнэ цэнэ, утга учирыг таниулсан ярилцлага хийж, сурагчдад маань үнэтэй зөвлөгөө өглөө.
Мөн Хос-Уянга нэгдлийн 20 жилийн ойд зориулан гаргасан “Монгол бичиг-Монгол бахархал” үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сурагчдад маань дэлгэн үзүүлж, тайлбарлалаа.
Монгол хэл, бичгийн багш Ш.Ширнэн маань Хос уянга нэгдлийн тэргүүнээр 2019, 2020 онуудад ажиллаж байсан нь бидний хамтын ажиллагааны гүүр болсныг цохон тэмдэглэж, илүү их амжилт хүсэн ерөөе.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 21, 2024