5-р ангийн секцийн нэрэмжит “Монгол Орноороо аялцгаая”

2021-12-08T09:41:25+08:00

  XАМРАХ ХҮРЭЭ: 2-5- Р АНГИ ХУГАЦАА: 1 САР   Зорилго: Сурагчид монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах мөн өөрийн орныхоо хөрсөнд  жимс ногоог тарьж ургуулах,таван хошуу малын ашиг тусыг хэрэглэх, газрын зургаас аймгуудыг олж судлах бусдад түгээн дэлгэрүүлэх Хүрэх үр дүн Сурагчид өөрсдөө эрэл хайгуул хийж түүнийгээ бүтээл болгон бусдад харуулах, танилцуулах Сурагчдын бүтээлүүдийг үзсэн хүүхдүүдэд өөрийн орноор аялах мэдрэмжийг төрүүлэх Сурагчдын бие даан багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх

5-р ангийн секцийн нэрэмжит “Монгол Орноороо аялцгаая”2021-12-08T09:41:25+08:00

ЭРДМИЙН БАЯР

2021-12-03T12:42:02+08:00

2020-2021 оны хичээлийн жилд 1-р ангийн 4 бүлэгт 98 суралцагч суралцсан  бөгөөд эрдэм номын эхлэлээ амжилттай тавьж уншиж, бичиж бодож сурснаа гэр бүл, найз нөхөд, багш нартаа тайлагналаа. 6 настай бяцхан сурагчид маань Кембрижийн болон үндэсний хөтөлбөрөөр хичээллэн хос хэлээр уншиж, бичиж сурсан  бахархам амжилттай суралцлаа. Онлайн хичээллэсэн хүндхэн  хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдадаа сургуулийн захиргаанаас “Талархал” гардуулж, баяр хүргэлээ. Хоёргүй сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө мэдлэг оюунаа шавь нартаа зориулж байгаа багш нар, сургууль багшид итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье!

ЭРДМИЙН БАЯР2021-12-03T12:42:02+08:00

ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН

2021-12-17T13:49:11+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын нийт ажилтан, ажиллагсдынхаа дархлааг дэмжих, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монос” эмийн  үйлдвэрийн эрүүл мэндийн багцийг багш, ажилтнуудадаа тараах ажлыг зохион байгууллаа. Мөн сурагчдадаа өдөр бүр амт, чанар сайтай үдийн хоол, витаминаар баялаг аньс, чацарганы шүүсээр үйлчилж байна.

ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН2021-12-17T13:49:11+08:00

ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ

2021-12-17T13:58:32+08:00

 “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн орох, гарах  хаалгыг 4 болгож, тус бүр дээр халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулан, сурагчид хуваарьт хаалгаар орох, гарах ажлыг хэвшүүлэн ажиллаж байна. Анги удирдсан багш нар ангидаа халдвар хамгааллын дэглэм сахиулж 2 цаг тутамд цонх онгойлгон агаар оруулж, сурагчдын маск солилт, гараа тогтмол ариутгаж байгаа эсэхэд хяналт тавин тогтмол хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу зэрэг хүний гар хүрэх эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутам халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж, хичээл тарсны дараа анги, [...]

ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ2021-12-17T13:58:32+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top