САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АНХААРАХ ЗӨВЛӨМЖ
admin2024-05-01T08:31:10+08:00Хүүхдийг стресс бухимдалд өртөхөөс сэргийлээрэй. Баярын олон өдрийн тухгүй байдал хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Чихэр, жимс их идсэнээс амны хөндий гэмтэх, шүд өвдөх эрсдэлтэй. Анхаарал хандуулаарай. Ялгаатай байдал үүсгэхээс зайлсхийгээрэй. Бэлэг сэлтээр, үг үйлдлээрээ санамсаргүйгээр томчууд хүүхдийг гомдоодог шүү. Анхаараарай. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэн унаж, бэртэхээс сэргийлж аюулгүй орчин бүрдүүлээрэй. Цаг агаарын байдалд тохируулан хүүхдээ дулаан хувцаслаарай. Хүүхдийг мориноос унаж, бэртэхээс урьдчилан сэргийлж хамгаалалтын хувцас хэрэглэл заавал ашиглаарай. Амралт, баяр ёслолын өдрүүдэд ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Бага насны хүүхдэд тохирсон ажлыг нь хариуцуулаарай. Зохистой хооллолтыг дэмжээрэй. Өөртөө тохирсон шим тэжээлийг авч, зөв хооллож сурах [...]