ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР-2024 ТАЙЛАНТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
admin2024-10-04T09:20:00+08:002023-2024 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль багш, ажилтнуудынхаа дотоод нөөц, боломжид тулгуурлан II-XII ангийн 600 гаруй сурагчдыг хамруулан 20 төрлийн 35 ялгаатай хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөгжүүлэх хөтөлбөрийн тайлант үйл ажиллагааны эхний хэсэг буюу сурагчдын бүтээлийн үзэсгэлэн 05 сарын 13-аас 17-ны өдрүүдэд - уран зураг - хар зураг - бүтээлч сэтгэлгээ - бийрэн бичлэг - цахим монгол бичиг - гар урлалын чиглэлээр дэлгэгдэн олны хүртээл болж байна. Сургуулийн сургалтын хөтөлбөр хэрэгжилтийг дэмжсэн хөгжүүлэх хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдан өөрсдийн ур чадвар, сонирхол, авъяас, мэдрэмжээ хөгжүүлж буй сурагчдадаа баяр хүргэж, илүү амжилт хүсье. Сурагчдаа хөгжүүлэх боломж бүрийг [...]