АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-01T08:40:06+08:00

Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын дунд зохион байгуулагдсан "Sing off" соло болон дуэт дууны тэмцээний: дуэт төрөлд 11b ангийн сурагч Г.Тэнүүнбат, 10а ангийн сурагч С.Номин-Эрдэнэ нар тэргүүн байр, соло төрөлд 10а ангийн сурагч Б.Уян тусгай байранд тус, тус шалгарч амжилттай оролцлоо. Авьяаслаг сурагчдадаа баяр хүргэж, илүү их амжилт хүсэн ерөөе.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-01T08:40:06+08:00

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АНХААРАХ ЗӨВЛӨМЖ

2024-05-01T08:31:10+08:00

Хүүхдийг стресс бухимдалд өртөхөөс сэргийлээрэй. Баярын олон өдрийн тухгүй байдал хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Чихэр, жимс их идсэнээс амны хөндий гэмтэх, шүд өвдөх эрсдэлтэй. Анхаарал хандуулаарай. Ялгаатай байдал үүсгэхээс зайлсхийгээрэй. Бэлэг сэлтээр, үг үйлдлээрээ санамсаргүйгээр томчууд хүүхдийг гомдоодог шүү. Анхаараарай. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэн унаж, бэртэхээс сэргийлж аюулгүй орчин бүрдүүлээрэй. Цаг агаарын байдалд тохируулан хүүхдээ дулаан хувцаслаарай. Хүүхдийг мориноос унаж, бэртэхээс урьдчилан сэргийлж хамгаалалтын хувцас хэрэглэл заавал ашиглаарай. Амралт, баяр ёслолын өдрүүдэд ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Бага насны хүүхдэд тохирсон ажлыг нь хариуцуулаарай. Зохистой хооллолтыг дэмжээрэй. Өөртөө тохирсон шим тэжээлийг авч, зөв хооллож сурах [...]

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АНХААРАХ ЗӨВЛӨМЖ2024-05-01T08:31:10+08:00

2024-05-01T08:32:44+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн хүндэт багш, ажилтнууд, сурагчид, эцэг, эх/асран хамгаалагчид, харилцагч байгууллагууд та бүхэндээ "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн мэнд хүргэе. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2024-05-01T08:32:44+08:00

ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ-2024

2024-05-01T08:27:48+08:00

2023-2024 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагч болсон 6 настнууд маань хос хэлээр уншиж, бичиж, бодож мөн уншаад ойлгосон зүйлээ хэрхэн илэрхийлж сурснаа аав ээж, эмээ өвөө, ах, эгч, багш нартаа тайлагналаа. Тайлант өдөрлөгийг бага ангийн заах аргын нэгдэл болон гадаад хэлний заах аргын нэгдлийн багш нар маань хамтран: - Унших чадвар - Бодох чадвар - Цээжээр бичих чадвар - Өөрийгөө илэрхийлэх чадвар - Хэлтэй бол хөлтэй - Хэл бол хэрэглээ гэсэн 6 өртөөгөөр аялуулан зохион байгуулсан бөгөөд сурагчдын унших, уншиж ойлгосноо илэрхийлэх, бичих, бодох чадварууд жигд байсан нь сурах арга барилаа эзэмшин, хичээл [...]

ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ-20242024-05-01T08:27:48+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top