Сурагчид маань дэлхийн усны өдрөөр хичээл заалаа

2024-05-01T11:08:46+08:00

MBO Red Cross - Өсвөрийн улаан загалмайч клубийн тэргүүлэгч сурагчид маань Дэлхийн усны өдөр (03 сарын 22)-ийг тохиолдуулан усаа ариг гамтай хэрэглэх, хэмнэх, эх дэлхийгээ хайрлах агуулгаар Монгол Билиг Оюун цогцолборын Цэцэрлэг-ийн бэлтгэл, ахлах бүлгийн хүүхдүүдэд хичээл заалаа. Цэнхэр алт-усаа хайрлах, эх дэлхийдээ ээлтэй амьдрах үзэл санааг бяцхан дүү нартаа түгээн манлайлал үзүүлж буй сурагчдадаа баярлалаа.

Сурагчид маань дэлхийн усны өдрөөр хичээл заалаа2024-05-01T11:08:46+08:00

МУИС-ийн Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл-ийн салбар клуб боллоо

2024-05-01T10:51:14+08:00

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Т.Эрдэнэ-Очир, ахлах багш, доктор, Хос уянга нэгдлийн үүсгэн байгуулагч М.Жавхлан, Хос уянга нэгдлийн тэргүүн Э.Бямбасүрэн болон тэргүүлэгч оюутнууд манай сургуульд зочилж, сургуулийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, бийрэн бичлэгийн клубийн сурагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн бийрэн бичлэгийн клуб маань Монгол улсын их сургуулийн харъяа "Хос уянга" нэгдлийн салбар клуб болсныг албан ёсоор танилцуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс гадна доктор, профессор багш нар маань эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэхийн үнэ цэнэ, утга учирыг таниулсан ярилцлага хийж, сурагчдад маань [...]

МУИС-ийн Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл-ийн салбар клуб боллоо2024-05-01T10:51:14+08:00

Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2024-05-01T10:51:57+08:00

Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Солт-Лэйк хотод байрлах Ютагийн Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Everton Araujo "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуульд зочилж, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Everton Araujo захирал сургуулийнхаа сургалт, хөтөлбөр, тэтгэлэг, боломжуудын талаарх мэдээллийг ахлах ангийн сурагчдад маань танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн ба мөн энэ үеэр Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь манай сурагчид энэ сургуульд элсэн суралцахад илүү боломж, гарц нээгдэх эхлэл боллоо. Дашрамд дурдахад 2023 оны төгсөгчдөөс маань University of Utah-д 2 төгсөгч бизнесийн удирдлага, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр амжилттай суралцаж байгаа [...]

Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.2024-05-01T10:51:57+08:00

MBO LEAGUE 2023-2024 УЛИРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2024-05-01T10:53:22+08:00

MBO LEAGUE 2023-2024 оны улиралд VI-XII ангийн 84 сурагч драфтаар сонгогдон эрэгтэй-3, эмэгтэй-3 багт хуваагдан оролцож, тоглолтууд өрсөлдөөнтэй, сонирхолтой үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Улирлын аварга эмэгтэй багаар: Б.Ганболд дасгалжуулагчтай, М.Энхлэн ахлагчтай MBO Эрслэнгүүд баг Улирлын аварга эрэгтэй багаар: Г.Амарбат дасгалжуулагчтай, Б.Төгстөгөлдөр ахлагчтай Ballerz багууд тодорсон бол эрэгтэй тамирчдаас: Үнэ цэнэтэй тоглогчоор 11b ангийн сурагч Элбэгжаргалын Дөлгөөн Шилдэг довтлогчоор 9b ангийн Энхбатын Тэнүүн Шилдэг холбон тоглогчоор 12а ангийн сурагч Чинбатын Содбилэг Шилдэг төвийн тоглогчоор 11b ангийн сурагч Ялалтын Үйзэнтэнгис Шилдэг хүчний довтлон тоглогчоор 9с ангийн Баясгалангийн Чингүүн Шилдэг хамгаалан тоглогчоор 12а ангийн Батзанын Төгстөгөлдөр эмэгтэй тамирчдаас: Үнэ цэнэтэй тоглогчоор 11b ангийн сурагч [...]

MBO LEAGUE 2023-2024 УЛИРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2024-05-01T10:53:22+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top