АЗИ ТИВИЙН АВАРГАА УГТАЖ АВЛАА

2024-05-01T12:44:10+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2с ангийн сурагч Сандагсүрэнгийн НАМУЖИН Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан 2024 оны тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний "Рапид" төрөлд амжилттай оролцож, АЗИ ТИВИЙН АВАРГА болсон билээ. Өнөөдөр Азийн тивийн аварга сурагчаа бэлтгэсэн багш Б.Цэндхүү, сургуулийн захиргаа, анги хамт олон нь угтан авч, баяр хүргэлээ. Сурагч С.Намужиндаа амжилт бүхний дээдийг хүсэн тив дэлхийд нэр, алдраа дуурсгасан аугаа тамирчин болохын ерөөл өргөе.

АЗИ ТИВИЙН АВАРГАА УГТАЖ АВЛАА2024-05-01T12:44:10+08:00

2024-05-01T11:45:25+08:00

2023-2024 оны хичээлийн жилийн Кембрижийн олон улсын хөтөлбөрийн бага анги (CIPP) болон дунд ангийн (CP) шалгалтууд амжилттай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилийн хаврын улиралд: - CIPP түвшинд 83 сурагч - CP түвшинд 57 сурагч, - IGCSE түвшинд 24 сурагч, - AS&A түвшинд 24 сурагч тус, тус шалгалтад хамрагдана. Кембрижийн олон улсын хөтөлбөрийн шалгалтад хамрагдаж буй сурагчид, хөтөлбөр хэрэгжүүлж буй багш нар, сургууль, хүүхдээ үргэлж дэмждэг эцэг, эх/асран хамгаалагчдадаа бүгдэд нь амжилт хүсье.

2024-05-01T11:45:25+08:00

2024-05-01T11:41:32+08:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс-ийн санаачлагаар 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль • 11 дүгээр ангийн хүрээнд нэг өдрийн сурагч солилцоо • Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ • Сургуулийн сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ • Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил • Lingors-Extensive reading хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох гэсэн 5 чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 114 дүгээр сургуулийн Т.Буянтбаян багштай 11а анги, Монгол билиг оюун сургуулийн Б.Цэндхүү багштай 11b ангийн сурагчид нэг өдрийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдлаа. Харилцан сургуульдаа зочилж, хичээл, сургалтын үйл [...]

2024-05-01T11:41:32+08:00

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна

2024-05-01T11:39:33+08:00

Монгол хэл, бичгийн улсын төрөлжсөн олимпиадын монгол хэлний төрөлд М.Эрдэнэ багшийн бэлтгэсэн 6b ангийн сурагч Э.Цэлмүүн дүүрэгт I байр, үндэсний бичгийн төрөлд Г.Рэнцэнханд багшийн бэлтгэсэн 7d ангийн сурагч Х.Мөнхгэрэл дүүрэгт II байр эзэллээ. Багш, сурагчдадаа баяр хүргэж, дараагийн шатанд нь илүү их амжилт хүсэн ерөөе.

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна2024-05-01T11:39:33+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top