Lingors уншлагын хөтөлбөрийн үндэсний аваргаар тодорсон

2024-10-04T10:22:12+08:00

5d ангийн сурагч Боорчийн Цэлмэг 6а ангийн сурагч Батхааны Нандин 5b ангийн сурагч Сүхдаваагийн Нандинхорлоо нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Сурагчдаа амжилттай чиглүүлэн ажиллаж буй англи хэлний багш Ж.Дарьсүрэн, П.Сарантуяа нартаа талархал илэрхийлье.

Lingors уншлагын хөтөлбөрийн үндэсний аваргаар тодорсон2024-10-04T10:22:12+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-10-04T10:17:35+08:00

Монголын оюун ухааны академиас жил бүр зохион байгуулдаг Spring 2024 түргэн бодолтын тэмцээнд 4d ангийн сурагч С.Мөнх-Оргил амжилттай оролцон "Хүн хуанли" төрөлд II байр, нийлбэр дүнгээр I байр эзлэн цомын эзэн болжээ. Сурагч С.Мөнх-Оргилдоо баяр хүргэж, илүү их амжилт хүсэн ерөөе.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-10-04T10:17:35+08:00

САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-04T09:39:03+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн Өсвөрийн улаан загалмайч клубээс санаачлан эх үрсийн баярын өдөр сайн үйлсийн аян зохион байгуулж, 200 гаруй хүүхдэд бэлэг, 2 зорилтот айлд хувцас, хүнс тараалаа. Өөрөөсөө давж, нийгэмд үйлчлэх хүсэл, эрмэлзэл дүүрэн сайхан сэтгэлт сурагчид, багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-10-04T09:39:03+08:00

ТӨГСӨГЧ СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

2024-10-04T09:34:00+08:00

2023-2024 оны хичээлийн жилд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12 дугаар ангийг 1 бүлгийн 24 сурагч төгсөх ба сурагчид маань олон улсын стандарт шалгалтууд (IELTS, TOEFL, SAT, TOPIK, etc.,)-аа амжилттай өгч, гадаадын их, дээд сургуулиас тэтгэлэг, элсэлтийн урилга, саналууд хүлээн авсаар байна. Хичээн суралцаж, гадаадын шилдэг их, дээд сургуулиас элсэх урилга хүлээн авсан сурагч, төгсөгчдөдөө дахин баяр хүргэе Мөн элсэх хариугаа хүлээхийн зэрэгцээ элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр бэлтгэн зорьж буй бүх сурагчдадаа амжилт хүсье

ТӨГСӨГЧ СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ2024-10-04T09:34:00+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top