Төгсөгчдөөрөө бахархъя
admin2023-06-15T13:42:08+08:002022-2023 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийг 44 суралцагч төгсөж байгаа бөгөөд, өнөөдрийн байдлаар 43 хувь нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах урилга хүлээн аваад байна. АНУ, Австрали, Канад, Япон, ХБНГУ, Франц, БНСУ, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй орнуудын томоохон их дээд сургуулиудаас сурагчдад маань амласан тэтгэлгийн хэмжээ 1,600,000 ам.доллар байгаа бөгөөд төгсөгчдийн маань 27% нь өөрийн хүссэн, сонирхсон мэргэжлийн чиглэлээр дотоодын их дээд сургуульдаа элсэн суралцахаар шийдвэрлэж, өнөөдрөөс эхэлж буй элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байна 12 дугаар ангийн сурагчдын маань 50 гаруй хувь нь IELTS, TOEFL, SAT, TOPIK гэх мэт олон улсын стандарт [...]