АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-01T15:25:31+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12А ангийн сурагч Даваадоржийн Тэлмэн - БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах бартаат замын уралдаанд II байр мөнгөн медаль - Индонез улсад зохион байгуулагдсан “Азийн аварга шалгаруулах бартаат замын уралдаан”-д V байр - Авто загварын бартаат замын улсын аварга шалгаруулах уралдаанд I болон III байр тус, тус хүртсэн бахархам амжилтаараа Монгол улсын Спортын цол, зэргийн нэгдсэн ангиллын болзол биелүүлж, СПОРТЫН ДЭД МАСТЕР цол хүртжээ. Тууштай, хөдөлмөрч, спортлог сурагчдаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-01T15:25:31+08:00

2024-05-01T15:17:28+08:00

Lingors боловсролын байгууллага, Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль 3 дахь жилдээ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд энэ хичээлийн жилд Extensive Reading аргачлалд суурилсан, Learning management system бүхий Xreading цахим номын санг III-VI ангийн нийт 15 бүлгийн 400 гаруй сурагчдад хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Өмнө хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан үр нөлөөний судалгааг хийх багийг талуудын оролцоотой бүрдүүлэн анализ хийх, сурагчдыг идэвхжүүлэх хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь амжилттай хэрэгжиж эцэг эх асран халамжлагч нарын хүсэл зорилго биелж сургуулийн стратеги амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 3 жил тасралгүй санаачилгатай хамтран [...]

2024-05-01T15:17:28+08:00

2024-05-01T15:18:00+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн эрхэм хүндэт сурагчид, багш, ажилтнууд, эцэг, эх/асран хамгаалагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Монгол билиг оюунт – Дэлхийн иргэн алсын хараанд чиглэн хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх эрхэм зорилго дор нэгдсэн манай хамт олон 8 дахь хичээлийн жилээ ийнхүү угтаж байна. Өнгөрсөн жилүүдийн турш: - сургууль, сурагчдынхаа сайн сайхны төлөө бүхий л хүч чадал, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж, хичээн зүтгэж ирсэн хүндэт багш, ажилтнууддаа - танин мэдэх, суралцах их хүсэл өвөрлөн сургуулиа зорин ирдэг, анги, хамт олондоо ээлтэй, сургууль, багшдаа хүндэтгэлтэй ханддаг, хариуцлагатай оюунлаг [...]

2024-05-01T15:18:00+08:00

2024-05-01T13:56:31+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн XI ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ: 2023 оны 06 дугаар сарын 18-нд Австрали улсын Toongabbie Dance Centre клубийн аварга шалгаруулах тэмцээнд соло болон хосын 16 төрлийн бүжгийн тэмцээнд оролцож 13 алт, 3 мөнгөн медаль, 2023 оны 06 дугаар сарын 25-нд Австрали улсын аварга шалгаруулах Wollongong National Dance Sport Championship тэмцээнд соло болон хосын 14 төрлийн бүжгээр 12 алт, 2 мөнгөн медаль, 2023 оны 08 дугаар сарын 06-нд ADS Galaxy competition-д оролцож соло болон хосын 12 бүжгийн төрлөөр 10 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртсэн бахархам амжилт үзүүлжээ. Авъяаслаг сурагч Б.Амин-Эрдэнэдээ халуун [...]

2024-05-01T13:56:31+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top