CAREER DAY-2024

By Published On: 2024-05-16

2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын Карьер өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн Карьер өдөрлөгийг “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн төгсөгчид маань IX-XI ангийн 121 сурагчтай мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй элсэн суралцахад юуг анхаарах, оюутан болсноор сурлага, амьдралд гарч буй өөрчлөлтүүд зэрэг сэдвүүдээр ярилцлага, уулзалт хийх хэлбэрээр зохион байгуулав.
Ярилцлага, уулзалтад:
– Япон улсын Asian Pacific University-д 60%-ийн тэтгэлэг авч элсэн орж Япон, Францын хос бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж буй 2022 оны төгсөгч А. Есүйгэн
– Канад улсын University of Toronto-д 40% тэтгэлэгтэйгээр тэнцсэн 2023 оны төгсөгч Б.Нандинзаяа
– АНУ-ын Pennsylvania мужийн Cannon University-д 70% тэтгэлэгтэйгээр суралцаж буй 2023 оны төгсөгч М. Халиун нар биечлэн оролцож, өөрсдийн мэргэжил сонголт болон гадаадын их, дээд сургуульд амжилттай элссэн туршлагаасаа хуваалцлаа.
Мөн уулзалтад:
– АНУ-ын University of Utah-д суралцаж буй 2023 оны төгсөгч Б.Нинжин
– Тайвань улсын National Taipei University-д засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй 2023 оны төгсөгч Б.Мишээл
– Их Британийн Queensland University of Technology-д суралцаж буй 2022 оны төгсөгч Ц.Аялгуу нар сурагчдын сонирхсон асуултад цахимаар хариулт илгээж оролцлоо.
Сургуультайгаа байнгын эргэх холбоотой, хамтын ажиллагаатай байж, дүү нартаа өөрсдийн амжилт, ололт, түүнд хүрсэн түүх, зам, сургамжтай зөвлөгөөнүүдийг харамгүй хуваалцсан шилдэг төгсөгчдөдөө сурлагын их амжилт хүсэн ерөөе.

Нийтлэлийг хуваалцах