“Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор ISO 21001:2018, ISO 9001:2015 нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүллээ.
“Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолборын хамт олон бид ISO 21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартуудыг сургалт, түүнийг дэмжих үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, анхдагч аудитдаа амжилттай хамрагдан баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Бидний сургалт, түүнийг дэмжсэн үйл ажиллагаанд хийсэн Монсертф ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн, ХБНГУ-ын Deutsche Qualitätsmanagement Akademie GmbH баталгаажуулалтын байгууллагаас олгогдсон гэрчилгээг Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Др. Магнус Мюллер, Монсертф ХХК-ийн ерөнхий захирал Г.Билгүүн нар албан ёсоор гардуулав.
“Монгол Билиг Оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолборын нийт багш, ажилтнууд, суралцагчид, тэдний эцэг, эх/асран хамгаалагчид болон бидний сургалт, үйл ажиллагааг дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууд, хувь хүмүүс та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Стандартад нийцсэн чанартай, тэгш, хүртээмжтэй боловсролын төлөө хамтдаа хичээцгээе.
***WE ARE ISO 21001:2018 & ISO 9001:2015 CERTIFIED***
The “Mongol Bilig Oyun” school and kindergarten (K-12) has successfully certified the “ISO 21001:2018-Educational Organization Management System” and “ISO 9001:2015-Quality Management System” international standards into our curriculum implementation and provision of educational support services.
According to the evaluation conducted by Moncertf LLC on curriculum implementation and provision of educational support services, the certification was granted by the “Deutsche Qualitätsmanagement Akademie” GmbH. The certificate was presented by Dr. Magnus Müller, the Executive Director of the German-Mongolian Business Association, and Bilguun Ganbold, the Executive Director of Moncertf LLC.
We express our deep appreciation to all the teachers, staff, students, and parents/guardians, as well as our valued partner organizations and individuals who have supported us and we are truly grateful for your ongoing support and collaboration.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 21, 2024