ЭРДМИЙН БАЯР
2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн босгоор алхаж, номын их далайд хөл тавьсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэлээ.
Монгол, англи хос хэлээр уншиж сурах, бичиж сурах, бодож сурах амаргүй давааг өөрсдийн хүсэл тэмүүлэл, ачит багш нар, эцэг, эх/асран хамгаалагчдынхаа хамтын хичээл зүтгэл, урам дэмжлэг, хайр халамжийн тусламжтайгаар даван туулж, эрдмийн баяраа тэмдэглэж буй бяцхан шавь нараараа бахархахгүй байхын аргагүй юм.
“Монгол билиг оюунт дэлхийн иргэн”-ийг бэлтгэхээр тэмүүлэн хичээж буй:
– эрхмийн дээд багш нартаа,
– энхрий үрсээ урамшуулан дэмждэг эцэг, эх/асран хамгаалагчдадаа
– эрдмийн их аянд шамдан суралцаж буй бяцхан шавь нартаа эрдмийн баярын мэнд хүргэе.
Эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай!
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 19, 2024