Vitality running world cup – д МБО-н сурагчид нэгдлээ
ОУ-н гүйлтийн СТРАВА аппликейшнд МБО сургуулийн гүйлтийн клуб нэгдэж орлоо. Энэхүү аппликейшнд одоогоор Vitality running world cup challenge үргэлжилж байгаа бөгөөд манай сургуулийн багш Энх-Амарын санаачлагаар сурагчид маань оролцож байна. Гүйлтэд оролцсоноор хүүхдүүд маань 3 км гүйлт тутамдаа НҮБ – н хүүхдийн санд 1 вакцин хандивлах юм. Одоогийн байдлаар гүйлтэд 9Б, 7В, 8Б, 12А, 12Б ангийн хамт олон нэгдээд байгаа бөгөөд монгол улсынхаа рейтингийг 4-р байр хүртэл урагшлуулахад хувь нэмрээ оруулсаар байна. Дэлхий хэмжээний сайн дурын хүмүүнлэгийн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулангаа үе тэнгийнхэндээ эрүүл амьдралын хэв маягийг уриалж байгаа нийт сурагчиддаа талархал илэрхийлье.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
January 10, 2025