Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс-ийн санаачлагаар 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль
• 11 дүгээр ангийн хүрээнд нэг өдрийн сурагч солилцоо
• Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ
• Сургуулийн сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
• Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил
• Lingors-Extensive reading хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох гэсэн 5 чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд 114 дүгээр сургуулийн Т.Буянтбаян багштай 11а анги, Монгол билиг оюун сургуулийн Б.Цэндхүү багштай 11b ангийн сурагчид нэг өдрийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.
Харилцан сургуульдаа зочилж, хичээл, сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан сурагчид маань сэтгэл өндөр, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.
Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 21, 2024