University of Calgary

By Published On: 2022-11-15

Үйл ажиллагаанд Канад руу их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа сурагчдыг урьдчилсан санал асуулга дээр үндэслэн оролцууллаа. Ucalgary сургуулийн гадаад оюутнууд хариуцсан элсэлтийн ажилтан Karen Cheung Канадын талаарх сурагчидтай харилцан ярилцсанаар сурагчдын Канадын талаарх төсөөлөл болон уншиж сонссон зүйл нь бодит байдалтай хэр нийцэж байгаа дээр сурагчдад дүгнэлт хийх боломж олголоо. Ucalgary-ийн төлөөлөгч маань яагаад энэ сургуульд өөр мужаас нүүж ирж ажиллах болсон шалтгаан болон Канадын олон их дээд сургуулиудаас зөвхөн энэ сургуулийг сонгож суралцаж төгссөнөө өөрийн бодит амьдралын жишээн дээр тулгуурлан ярьсан нь сурагчдын анхаарлыг татсан бодит мэдээлэл байж чадлаа. Цаашлаад сургуульд элсэн процесс, жилийн сургалтын төлбөр, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж байх явцад хүүхдүүд маш анхааралтай сонсож бичиж тэмдэглэж авч байлаа. Эцэст нь сурагчдаас чөлөөт асуулт өрнүүлж асуултуудад тодорхой хариулт өгч байлаа. Сурагчид маань ялангуяа 10-р ангийн сурагчид ирээдүй рүүгээ чиглэсэн, зорилго чиглэлтэй асуултуудыг тавьж түүндээ хариулт авсан сайхан уулзалт, чин сэтгэлийн яриа болж өрнөж, өндөрлөлөө. Цаашид мэдээллийн бүх сувгуудаар холбоо харилцаагаа өргөжүүлж хамтран ажиллахаар боллоо.

Нийтлэлийг хуваалцах