“Шатрын ухааныг амьдралд”
Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль “Шатрын ухааныг амьдралд” уриатай Стейниц Монголын Шатрын Академи-тай урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтыг дэмжих хөтөлбөрийн олон талт хэлбэр, үйл ажиллагааг төлөвлөж байна. 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд II-III ангийн сургалтыг дэмжих хөтөлбөрт шатрын хичээлийг заавал судлах хэлбэрээр нэвтрүүлж, бүх сурагчийг хамруулах бөгөөд дараагийн улиралд болон дараагийн жилүүдэд бусад анги, бүлгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 21, 2024