ХЯТАД ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

By Published On: 2024-05-16

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид VI ангиас эхлэн хятад хэлийг судалдаг билээ.

2023-2024 оны хичээлийн жилд хятад хэлний өдөрлөгийг VI-VIII ангийн хүрээнд зохион байгуулж:
VI ангийн сурагчид хэл зүгшрүүлэх 45 үг, хэллэгийг цээжлэн унших, утгыг ойлгох
VII-VIII ангийн сурагчид урьдчилсан боловсруулсан 86 асуултад бүтэн үгээр хариулах, хариултыг ханзаар бичүүлэх зэрэг хэлбэрээр үнэлүүлж анги бүрээс оролцоо, чадвараараа шалгарсан 5 суралцагч 1 баг болон сүүлийн шатны тэмцээнд оролцож
I байрт Ш.Ширнэн багштай 8B анги
II байрт О.Баясгалан багштай 7А анги
III байрт Г.Номинчимэг багштай 7D анги тус, тус шалгарлаа.
Мөн VI-VIII ангийн сурагчид маань хятад хэл, соёл, өв уламжлалыг харуулсан уран зураг, хайчилбар болон ханз бичлэгийн үзэсгэлэн зохион байгуулж, хятад хэлний өдөрлөгт амжилттай оролцлоо.
Хятад хэлд шамдан суралцаж буй багш, сурагчдадаа өндөр амжилт хүсье.

Нийтлэлийг хуваалцах