УНШДАГ НОМЫНХОО ЗОХИОЛЧТОЙ УУЛЗЛАА

By Published On: 2023-11-14
Английн алдарт хүүхдийн зохиолч Майкл Лэси Фриман манай сургууль дээр 2023 оны 11-р сарын 03-ны өдөр зочилж, өөрийн зохиосон “Egghead”, ”Boloroo’s Big Question” номуудынхаа талаар сурагчидтай уулзалт, ярилцлага хийлээ.
Энэ үеэр сурагчид маань өөрсдийн хийсэн бүтээлээ тайлбарлан, зохиолчтой халуун дотно яриа өрнүүллээ.
Манай сургууль Extensive Reading аргачлалаар цахим ном унших хөтөлбөрийг 2021 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд III-VI ангийн 360 гаруй суралцагч хөтөлбөрт хамрагдаж байна.
Энэ хугацаанд манай уншигч хүүхдүүдээс:
– 2021 оны Багийн марафонд 6B ангийн сурагч Б.Итгэл, Т.Цэлмүүн нарын MBO-1 баг I байр
– 2022 оны “ХЭЛ СУРАХ ХАМТРАГЧАА ОЛЪЁ” багийн марафонд I-V ангийн ангилалд “MBO ERs” баг I байр, “MBO 4-1” баг II байр
– 2023 оны хаврын улирлын “Улсын уншлагын марафон”-ы IV-V ангийн ангилалд 4D ангийн сурагч Б.Цэлмэг II байр
– 2023 оны “АНГИАРАА АНГЛИАР УНШЪЯ ” уралдаанд 4B ангийн сурагч Д.Майдархишиг, А.Ирмүүн, 4C ангийн сурагч Э.Хангай, 4A ангийн сурагч Х.Энхсаруул нар “Манлай уншигч” суралцагчаар шалгаран, 4А, 4B, 4С, 4D ангиуд анги хамт олноороо уралдааны ‘’ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ХАМТ ОЛОН’’-оор шалгарч байсан билээ.
Мөн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй үзүүлэлтээрээ 2022-2023 оны хичээлийн жилийн “Онцлох сургууль”-аар, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нар маань 1-2 удаагийн марафоны онцлох багшаар шалгаран амжилт бүтээлээр дүүрэн, ахиц амжилтаар арвин хөтөлбөр маань хэрэгжиж байна.
Уншлагаар дамжуулан хэлний болон танин мэдэхүйн чадвараа хөгжүүлж, олон талын зөв дадал хэвшлийг бий болгож буй сурагчдадаа, хөтөлбөрийг амжилттай чиглүүлэн хэрэгжүүлж байгаа эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

Нийтлэлийг хуваалцах