СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго

Сурагч нь эх хэл, үндэсний соёл, өв уламжлалаа дээдэлдэг; өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, хүндэтгэдэг; сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг; эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд оршино.

Зорилт

  • Эх хэл, үндэсний соёл, ёс суртахуун, заншил, уламжлалыг мэдэж хүндэтгэх, эх орноороо бахархах, хүрээлэн буй орчноо таних, хайрлан хамгаалах, хүн төрөлхтний хэл, соёлоос суралцах
  • Авьяас, сонирхол, ур чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх, оюуны үйл, үйлдлийг гүйцэтгэх арга барил эзэмшиж, сурах хүсэл эрмэлзэлтэй болох
  • Өдөр тутмын ахуй, амьдралдаа харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эрхэмлэх

Сурагчийн эзэмших чадвар

Сургалтын хөтөлбөр нь сурагчийн танин мэдэхүй; хэл-нийгэм, харилцаа; бие бялдар, зан үйлийн хөгжлийг дэмжинэ. Үүнд:

  • Танин мэдэхүй: Сэтгэн бодох, мэдээлэл, технологитой ажиллах, Асуудал шийдвэрлэх
  • Хэл-нийгэм, харилцаа: Бие даан суралцах, Харилцах, Хамтран суралцах
  • Бие бялдар, зан үйл: Эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох; Үндэсний соёл, ёс суртахуун, уламжлалыг хүндэтгэх; Байгаль орчинтой зөв харилцах

[qcld-ilist mode=”one” list_id=”3303″ upvote=”off” main_title=”0″ embed_option=”0″ boxed_layout=”0″ column=”1″ display_copy_share=”false” disable_lightbox=”false”]

[qcld-ilist mode=”one” list_id=”3313″ upvote=”off” main_title=”0″ embed_option=”0″ boxed_layout=”0″ column=”1″ display_copy_share=”false” disable_lightbox=”false”]

[qcld-ilist mode=”one” list_id=”3316″ upvote=”off” main_title=”0″ embed_option=”0″ boxed_layout=”0″ column=”1″ display_copy_share=”false” disable_lightbox=”false”]

[qcld-ilist mode=”one” list_id=”3318″ upvote=”off” main_title=”0″ embed_option=”0″ boxed_layout=”0″ column=”1″ display_copy_share=”false” disable_lightbox=”false”]

[qcld-ilist mode=”one” list_id=”3321″ upvote=”off” main_title=”0″ embed_option=”0″ boxed_layout=”0″ column=”1″ display_copy_share=”false” disable_lightbox=”false”]

Үндэсний цөм хөтөлбөрийн хамт олон улсын стандартад суурилсан Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр нь суралцагчдадаа хичээл бүрт тогтмол ахиц гаргах, бие даан суралцах чадвар, багаар үр дүнтэй хамтран ажиллах, туршилт хийх түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Хөтөлбөрийн онцлог нь сурагч төвтэй заах арга барилыг чухалчилдаг ба энэ нь сурагч багшийн тусламжтайгаар бие даан хөгжих, өөрийгөө болон бусдыг үнэлэх зэрэг чадварыг эзэмшиж насан туршийн суралцагч болж хөгждөг.

Хэрэгжиж буй хөтөлбөр