ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ

By Published On: 2021-09-27

 “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн орох, гарах  хаалгыг 4 болгож, тус бүр дээр халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулан, сурагчид хуваарьт хаалгаар орох, гарах ажлыг хэвшүүлэн ажиллаж байна.

Анги удирдсан багш нар ангидаа халдвар хамгааллын дэглэм сахиулж 2 цаг тутамд цонх онгойлгон агаар оруулж, сурагчдын маск солилт, гараа тогтмол ариутгаж байгаа эсэхэд хяналт тавин тогтмол хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу зэрэг хүний гар хүрэх эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутам халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж, хичээл тарсны дараа анги, танхим, нийтийн эзэмшлийн талбай коридор, биеийн тамирын зал зэргийг 0.015%-ийн жавелионы уусмалаар халдваргүйжүүлэлт хийж хэвшсэн.

Нийтлэлийг хуваалцах