КЕМБРИЖИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЭРХ АВЛАА
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль Кембрижийн багшийн хөгжлийн төвийн эрхийг албан ёсоор авч, 2023-2024 оны хичээлийн жилээ амжилт дүүрэн өндөрлөж байна.
Сургууль дэргэдээ Кембрижийн багшийн хөгжлийн төвтэй болсноор багш нарт маань ажлын байран дээрээ хөгжих олон олон боломжууд, хөтөлбөрүүд нээгдэж багшлахуй-суралцахуйн онолын мэдлэгээ баяжуулан, Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тусгах, хөтөлбөр хэрэгжилтдээ эргэцүүлэн дүгнэлт хийх, илүү сайжруулах боломж нэмэгдэж байна.
Түүнчлэн багшийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар багш нар маань олон улсын түвшинд кредит тооцуулж, ИБУИНВУ-д магистрын түвшинд шууд шилжин суралцах үүд хаалга нээгдэж байна.
Нийтлэлийг хуваалцах
Товч агуулга
Өмнөх мэдээнүүд
December 27, 2024