Шинэ Зеландын №1 ахлах сургууль
Рангитото коллеж


Шинэ Зеланд


- Шинэ Зеланд нь гайхамшигтай, дахин давтагдашгүй байгаль, баялаг Маори өв соёл, дэлхийн түвшний боловсрол, аялал жуулчлалын боломжуудыг санал болгодог. Энэ улсын иргэдийн амьдрал-ажлын тэнцвэр хамгийн сайн хангагдсан гэж мэдээлэгддэг тул гэр бүл, хүүхдүүдэд ээлтэй улс гэж үздэг.
- Зеланд нь дэлхий нийтэд аюулгүй орчин, амгалан тайван байдлаараа алдартай бөгөөд гадаад оюутнуудад тохиромжтой. Гадна талбайн спорт, усан спортоороо алдартай. Гадаад оюутнуудын хувьд сургуулийн амралт, бямба, ням гарагуудад Шинэ зеландаар тойрон аялал хийх өргөн боломжтой.
- Ирээдүйд Шинэ Зеланд ба Австрали улсын их дээд сургууль, коллежид хүүхдээ сургахаар төлөвлөж байвал Ахлах сургуульд сургахаас гадна, их сургуулийн суурь хөтөлбөрүүдэд сургах олон боломжуудыг санал болгодог.
Мөнгөн тэмдэгт
Газар нутаг

Rangitoto College нь 4000 орчим сурагчтай ба 25 өөр улс, үндэстний 200 орчим хүүхэд гадаадаас түр хугацаагаар ирж суралцаж байна.
- Сурагчид Зеландын ЕБ-ын NCEA эсвэл олон улсын IB гэрчилгээтэй төгссөнөөр Зеланд болон бусад улс оронд дараагийн түвшний боловсрол эзэмших шаардлагыг хангадаг.
- Таны хүү, охин 8-12-р ангид сурдаг бол тус Ахлах сургуулийн 9-13-р ангид гадаад оюутны төлбөр төлж, 2 улирлаас дээш хугацаагаар суралцах боломжтой.
Яагаад Rangitoto College гэж?

Гайхалтай байршилтай:
Рангитото коллеж дэлхийн хамгийн шилдэг газар зүйн байршлуудын нэгт байрладаг. Сургуулийн орчин аюулгүй, цэвэр бөгөөд Mairangi Bay далайн тохойгоос 5 минутын алхах газар, Auckland хотын төвөөс 20 минут машинаар явах байршилд байрладаг.
Академик амжилт сайтай:
Рангитото коллеж NCEA болон IB гэсэн дэлхийн түвшний чанартай хөтөлбөрүүдийг санал болгосноор төгсөгчид тогтмол өндөр академик амжилт үзүүлж, дотоодын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн ордог.
Хичээлийн сонголт уян хатан:
Сурагчид академик болон мэргэжлийн олон төрлийн хичээлээс сонгон суралцах боломжтой. Хөтөлбөрөөсөө түрүүлж яваа шилдэг сурагчдад зориулсан ахисан түвшний хичээлүүдээс гадна Англи хэлний түвшин доогуур сурагчдад хэлний чадвар сайжруулах ESOL хичээл санал болгодог.
Тусгай хөтөлбөрүүдтэй:
Сурагчид хичээлийнхээ хажуугаар өөрийн сонирхлоор спорт, хөгжим, соёл уламжлалын зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.



Дасан зохицоход тусгай дэмжлэг үзүүлдэг:
Гадаад сурагчдыг шинэ орчинд дасан зохицоход нь олон улсын туршлагатай багш ажилтнууд дэмжин ажилладаг. Сурагчид тусгай сонгон шалгаруулалтын үйл явцын дагуу сонгогдсон гэр бүлүүдийн гэрт тухтай амьдрах боломжтой.
Сургалтын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, орчинтой:
Тус сургуулийн цогцолборт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхимууд, Шинэ Зеландын хамгийн шилдэг ахлах сургуулийн номын сан, компьютерын лаборатор, өндөр хурдны Wi-Fi интернет, олимпийн стандарт бүхий цаг агаарын бүх нөхцөлд тохирсон хоккейн талбай, гурван спортын заал, хүндийн өргөлтийн өрөө, цаг агаар үл хамаарах хөнгөн атлетикийн зам, таван спортын төрлийн талбай, физик, хими, биологи болон электроникийн лабораторитай шинжлэх ухааны туршилт хийх тусгай зориулалтын блокууд, телевиз болон кино студи бүхий англи хэлний блок, жүжгийн танхим, бэлтгэл болон тоглолтын талбайтай хөгжмийн блок, шалны пүрштэй бүжгийн студи, хоёр орчин үеийн том усан бассейн багтдаг.
Сургуулийн жилийн талаарх ойлголт
- Шинэ Зеланд улс 13 жилийн ЕБС-ийн системтэй ба 5-15 настай хүүхэд заавал сургуульд сурна.
- Таны хүү, охин 8-12-р ангид сурдаг бол Рангитото Ахлах сургуулийн 9-13-р ангид гадаад оюутны төлбөр төлж, 3-аас дээш сар суралцах боломжтой.


2025 оны хичээлийн жилийн төлбөр
Зардалд багтаагүй зүйлс:
Виз мэдүүлэх төлбөр ба Боловсролын агентын туслалцаа, онгоцны тийз, дүрэмт хувцас, нөтбук, бичгийн хэрэгсэл, аялал зугаалга, кармааны мөнгө.

Energy Generation
Quality Index
Сурагчийн дүрэмт хувцас
Сургуулийн зүгээс сурагчдыг үргэл эрүүл, цэвэр цэмцгар хувцаслах, өөрсдийн харагдах байдлаараа бахархах байдлыг. Rangitoto сургуулийн 9-12 дахь жилийн сурагчдад сурагчийн дүрэмт хувцас өмсөх шаардлага тавьдаг. Олон улсын сурагч солилцоогоор ирж байгаа сурагчдын хувьд ирсэн эхний 7 хоногтоо сурагчийн дүрэмт хувцас өмсөхгүй байж болно

Дунд анги (9 болон 10-р анги) сурагчийн дүрэмт хувцас

Ахлах анги (11 болон 12-р анги) сурагчийн дүрэмт хувцас
13-р ангийхан сурагчдийн дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй боловч сурагчдыг тохиромжтой, цэвэр нямбай харагдуулахын тулд хувцасны код тавьж өгсөн байдаг
- Олон улсын сурагчид эхний 7 хоногт дүрэмт хувцас өмсөхгүй байх боломжтой
- Анги наснаас хамаарч сургуулийн цамц, жакет нь сонголттой
- Дүрэмт хувцсанд дээр нэрээ бичсэн байх ба алдагдсан эд зүйлсийг буцаан олгоход дөхөм байх болно
- Сурагчид дүрэмт хувцсыг хасаж өөрчлөх боломжгүй
- Сурагчид дүрэмт хувцсыг заавал өмсөх шаардлагатай бөгөөд өөр төрлийн хувцаснуудыг нэмж өмсөх болон орлуулж өмсөхгүй бөгөөд хэрэв энэ зөрчил гарсан тохиолдолд хувцсыг хурааж авах бөгөөд 7 хоногийн төгсгөлд буцааж олгоно
- Сурагчид уруул болон нүдээ будахыг хориглоно
- Дараагийн слайд-д дурдсан зүүлт чимэглэлийг зүүхийг зөвшөөрөгдөх ба нүүрэнд ямар нэг цоолбор хийлгэхийг хориглоно
- Хөвгүүд сахлаа цэвэрхэн хуссан байх ба сахал тавихыг хориглоно
- Биеийн ил хэсэгт шивээс хийлгэхийг хориглоно
- Сурагчийн дүрэмт хувцасны цаанаас цухуйж харагдах подволк эсхүл дүрэмт хувцсан дээгүүр нэмэлт жакет өмсөхийг хориглоно
- Доор зурагт харуулсан сандаал, ботинкноос бусад гутлыг өмсөхийг хориглоно

Доорхи зүүлт чимэглэлийг зүүхийг зөвшөөрнө:
- Өнгөгүй хумсны будаг
- 1 ширхэг нарийхан алтан эсхүл мөнгөн гинж
- 1 энгийн бөгж
- Нэг алтан эсхүл мөнгөн жижиг бугуйвч
- Нэг чихэнд шигтгэдэг ээмэг 2-с илүүг зүүхийг хориглоно
- Сурагчийн дүрэмт хувцастай ижил өнгийн улаан эсхүл цэнхэр ороолт
Дүрэмт хувцас худалдан авах: Дүрэмт хувцсыг Rangitoto сургуулийн дүрэмт хувцас зардаг дэлгүүрээс худалдан авах ба худалдан авах үйл ажиллагаанд host family тусална. Мөн түүнчлэн хуучин дүрэмт хувцсыг сургууль дээр байрлах дүрэмт хувцасны дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд https://www.rangitoto.school.nz/uniformshop/ вэбсайтаас ажиллах цагийн хуваарьтай танилцана уу.