One on one
IELTS Анги
Байршил
Happy Learning Academy – HLA нь Филиппиний Себу хотын тааламжтай бүсэд байрладаг ба тус арал нь Өмнөдийн хатан хаан гэдгээрээ алдартай. Себу арал бол Филиппин улсын хамгийн үзэсгэлэнтэй, аюулгүй, аялал жуулчлалын бүс ба Англи хэлээр ярьдаг гуравдагч том улс болох Филиппинд суралцах нь тус улсын байгалийн үзэсгэлэнт, аялал жуулчлалын газруудтай танилцах боломжийг олгодог. HLA нь Себу хотын төвөөс 16 км зайд; нисэх онгоцны буудлаас 9 км зайд; Олон улсын эмнэлгээс 7 км, SM Consolacion дэлгүүрээс 7 км зайд байрладаг
Боловсрол
Happy Learning Academy нь Кембрижийн сургалтын хөтөлбөрийн дагуу, дэлхийн томоохон боловсролын байгууллагуудад өргөн хэрэглэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн Common European Framework of Reference for Languages (CEFR)-г үндэслэн суралцагчдын ур чадварыг үнэлдэг. Элсэлтийн шалгалтаар сурагч тус бүрийн ур чадвар, түвшинг тодорхойлон түүнд тохирсон ангид хувиарлагдсанаар багш нар сурагч бүрийн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чадваруудыг танин тухайн сурагчид тохирсон хичээлийн хөтөлбөр зохиодог нь өөртөө итгэлтэйгээр англи хэлний мэдлэгээ тасралтгүй ахиулах боломжийг олгодог.
Байгууламж
Филиппин улсын Себу хотод нийт 12,000м2 талбайтай Happy Learning Academy нь бага насны сурагчдад суралцах, тоглоход нэн тохиромжтой газар юм. HLA нь 88 – /1:1/ буюу ганцаарчилсан хичээлийн анги, 19 групп хичээлийн танхимтай бөгөөд анги бүр хичээллэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Түүнчлэн HLA нь хичээлийн ачаалалтай, урт өдрийн дараа сурагчдын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийг сайжруулж, стресс бууруулах хөгжөөнт тоглоом тоглож, амралт чөлөөт цагаа уйдахгүй өнгөрөөх бололцоогоор хангадаг. Үүнд: усан сан, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, мини-гольф, гүйлтийн талбай, унадаг дугуйн зам, ширээний теннис, бадминтон, биллиард зэрэг багтана

Танилцуулга
Монгол билиг оюун сургууль нь Филиппин улсын Үзэсгэлэнт Сэбү арал дээр байрлах “Happy Learning Academy”- тай шууд харилцаа холбоо тогтоож өөрийн сурагчдын хэлний чадварыг англи хэлээр ярьдаг гуравдагч том улсад орчинд нь очиж сайжруулах, IELTS –ийн хичээлд суух боломжоор хангах, 21-р зууны чадваруудаа олон улсын сурагчидтай нөхөрлөл бий болгож, хичээлийн бус цагаар Филиппин улсын баялаг их түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцсанаар дээшлүүлэх боломжийг олгох зорилгоор Англи хэлний өвөл зуны зуслангийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Өдөр тутмын ерөнхий хуваарь:

Хичээлийн бүтэц
IELTS ангийн бүтэц
Энэ шалгалт нь ихэвчлэн IELTS (Олон улсын англи хэлний шалгалтын систем) шалгалтанд хүссэн оноогоо авахад нь туслах зорилготой тусгай бэлтгэлийн хөтөлбөр юм. Хөтөлбөрүүд нь ихэвчлэн лекц, бэлтгэлийн шалгалтыг багтаасан эрчимтэй, төвлөрсөн бэлтгэлийг богино хугацаанд хангахаар бүтэцтэй байдаг. Зорилго нь суралцагчийн IELTS-ийн шалгалтанд ѳѳртѳѳ итгэх итгэл, гүйцэтгэлийг нэмэгдүүлж, академик болон цагаачлалын зорилгоор шаардлагатай оноог авахад нь туслах явдал юм.
IELTS ангийн бүтэц
Энэ шалгалт нь ихэвчлэн IELTS (Олон улсын англи хэлний шалгалтын систем) шалгалтанд хүссэн оноогоо авахад нь туслах зорилготой тусгай бэлтгэлийн хөтөлбөр юм. Хөтөлбөрүүд нь ихэвчлэн лекц, бэлтгэлийн шалгалтыг багтаасан эрчимтэй, төвлөрсөн бэлтгэлийг богино хугацаанд хангахаар бүтэцтэй байдаг. Зорилго нь суралцагчийн IELTS-ийн шалгалтанд ѳѳртѳѳ итгэх итгэл, гүйцэтгэлийг нэмэгдүүлж, академик болон цагаачлалын зорилгоор шаардлагатай оноог авахад нь туслах явдал юм.

Сар бүрийн үйл ажиллагаа





It All Starts With a consultation!
Eiusmod tempor incididunt ipsum labore dolore magna aliquas. Ut enim dui veniam ipsum quis.
For any kind of quiries, Please call
10 Avada Avenue, FL 12340 USA
support@avada-site.com